Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж, Солонгос вакцин тарина
Улирлын эсрэг томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс орон даяар эхэлж байна. Манай улсад томуугийн дэгдэлт аравдугаар сараас эхэлж, нэг, хоёрдугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс дархлаажуулалтыг өмнөх жилүүдээс эрт эхлүүлж байгаа аж. Мөн энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт вакциныг сонгожээ.
Өнгөрсөн онд 300 мянган хүн тун вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжтой бүрдсэн байна. Вакциныг зургаан сартайгаас зургаан насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй хийнэ.
Судалгаагаар 1–5 насны хүүхдийг вакцинд хамруулснаар томуугийн улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэл 75.2 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1300 гаруй эмч, мэргэжилтэн дархлаажуулалтыг зохион байгуулахаар бэлтгэл хангажээ.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.