Улс төрийн мэдээ

Төсвийн тодотгол хэлэлцэхэд С.Наранцогт, М.Анар нар ирсэнгүй

Өчигдөр буюу 09-р сарын 07-нд УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан нээлтээ хийсэн. 2026 оны Төсвийн тодотголын хэлэлцэх уг хуралдаанд төсөв тойрсон агуулгаарх бүхий л албан тушаалтнууд ирсэн билээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Монголбанкийг төлөөлж дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ирсэн бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар нар ирсэнгүй.

Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монголбанкыг УИХ-аас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө хариуцан тайлагнана. Монгол банкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу Ерөнхий сайд Н.Учрал нь УИХ-ын дарга байхдаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд С.Наранцогтыг тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн.

С.Наранцогт төв банкны ерөнхийлөгч болсныхоо дараа буюу 2025 оны 7 сард төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсгийг үндэслэн Э.Анарыг Монгол Банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр чуулганы болгоны байнгын хорооны хуралдаанд байх үүрэгтэй тэднийг УИХ-ын гишүүд хуралдааны үеэр хайж, эрэл сурал болсоор байна.

Эх сурвалжийн мэдээлснээр С.Наранцогт гадагшаа томилолтоор яваагүй, Монголд байгаа гэсэн юм.

Э.БҮЖИНЛХАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button