ЭДИЙН ЗАСАГ

50 сая ам.долларын мөрөөр: 50 компанид зээл олгосон ч эргэн төлөлтийг хоёрхон банканд төвлөрүүлсэн зөрчил

Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төслийг 2016-2021 онд хэрэгжүүлсэн ч зээлийн эргэн төлөлтийг шаардлага хангаагүй банканд төвлөрүүлсэн асуудал аудитын анхааралд өртжээ.

Тухайн үед Сангийн яам зургаан арилжааны банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан боловч зээлийн эргэн төлөлтийг Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банканд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн гэж аудитын тайланд дурдсан байх юм.  

Баримт хөөвөл, Үндэсний аудитын газрын шалгалтаар 2022 оны эцсийн байдлаар 50 аж ахуйн нэгжид 128.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дамжуулан зээлдүүлэхээр шийдвэрлэж, 45 дэд төсөлд 106.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Харин зээлийн эргэн төлөлтийг шаардлага хангаагүй хоёр банканд төвлөрүүлсэн асуудал аудитын анхааралд орсон ч тэгсхийгээд өнгөрүүлж. 

50 сая ам.долларын цаадах зорилго 

АХБ-ны нэмэлт санхүүжилт нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, агробизнесийн чиглэлээрх хувийн хэвшлийг дэмжих замаар ажлын байр бий болгох, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой байв. Тэдний мэдээллээр уг нэмэлт санхүүжилт нь 35 сая ам.долларын ердийн эх үүсвэрийн зээл, 15 сая ам.долларын Азийн хөгжлийн сангийн зээл буюу нийт 50 сая ам.долларын санхүүжилтээс бүрджээ. 

Төслийн гол механизм нь төр өөрөө бүх хөрөнгийг зарцуулах бус, арилжааны банкаар дамжуулан агробизнесийн компаниудад хөрөнгө оруулалтын зээл олгох хэлбэртэй байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, АХБ төслийн хүрээнд хувийн компаниудын өртгийн сүлжээнд хөрөнгө оруулалтыг дэмжихээр төлөвлөж. Үндэсний аудитын газрын мэдээллээр 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт 50 ААН-д 128.776 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дамжуулан зээлдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Салбарын бүтцийг харахад, ноос, ноолуур 32 хувь, мах, махан бүтээгдэхүүн 16, сүү, сүүн бүтээгдэхүүн мөн 16,эрчимжсэн аж ахуй 10, арьс шир зургаа, нарийн ногоо дөрөв, үхэр болон зөгийн аж ахуй үйлдвэрлэл, жимс, жимсгэнэ тус бүр дөрөв, оёдол, тэжээлийн аж ахуйн салбар тус бүр хоёр хувь байжээ. Эндээс харахад санхүүжилтийн гол урсгал нь ноос, ноолуур, мах, сүүний өртгийн сүлжээнд төвлөрч байж. 

45 дэд төсөл, ₮106.8 тэрбумын гэрээ 

Аудитын баримтаар 2016 онд АХБ-ны хоёр зээлийн эх үүсвэрээс нийт 45 дэд төсөлд 106.757 тэрбум төгрөгийн дамжуулан олгох зээлийн гэрээ байгуулсан байна. Үндсэн гэрээний хэрэгжилт 2021 оны зургаадугаар сарын 30-нд дууссан боловч эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх хэлбэрээр 2021-2022 онд таван ААН-д нэмэлтээр 22.019 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ баталжээ. 

2023 оны тавдугаар сарын 29-ний байдлаарх мэдээллээр, “Монгол Каттл” ХХК 375 сая төгрөгийн үндсэн санхүүжилттэй, хүүтэйгээ 443.5 сая төгрөгийн гэрээтэй байсан бөгөөд 395.6 сая төгрөгийг төлж, 47.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. “Ноос Ирээдүй” ХХК 3 тэрбум төгрөгийн үндсэн зээл авч, 3.606 тэрбум төгрөгийн төлбөрийн дүнгээ бүрэн төлсөн гэж бүртгэгдсэн байна. Түүнчлэн “Хан Брэнд” ХХК 800 сая төгрөгийн үндсэн санхүүжилт авч, хүүтэйгээ 940.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан бөгөөд 2023 оны тавдугаар сарын байдлаар үндсэн болон хүүгийн төлбөрөө бүрэн төлсөн аж. 

Энэхүү санхүүгийн механизмын онцлог нь нэг удаагийн зээлээр дуусахгүй. Эхний зээл төлөгдлөө, мөнгө дахин эргэлдэж, дараагийн ААН-д зээл очих зарчимтай. Тиймээс эргэн төлөлт тасарвал дараагийн шатны санхүүжилт ч доголдох эрсдэлтэй. Харин эргэн төлөлтийн мөнгийг хаашаа төвлөрүүлсэн бэ гэдэг нь хамгийн ээдрээтэй.

Сангийн яам тухайн үед зургаан арилжааны банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан боловч зээлийн эргэн төлөлтийг ердөө Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банканд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь аудитын хамгийн ноцтой зөрчил болж асуудал  дагуулсан юм.

Аудитын дүгнэлтээр дамжуулан зээлийн гэрээ байгуулаагүй, шаардлага хангаагүй арилжааны банканд зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлсэн асуудал илэрсэн байна. Энэ бол төсөлд хамрагдсан компани зээлээ төлсөн үү гэдгээс ч илүү том асуудал. Энэ тухай дараагийн дугаарт хөндөх болно. 

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Asiin hugjliin banknii 50 say dollariin zeeliig 2 bankand l tovloruulsen gej l mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Улс орны эдийн засаг хүнд байхад гадаадын зээлийг шаардлага хангаагүй банкаар дамжуулж луйвардсан байна

Зочин
Зочин

Vndesni hurongoo oruulatsn bank bolon Chingis haan bankand mungu tovlorson n tom zurchil shd

Зочин
Зочин

Сангийн яамныхан болон эрх мэдэлтэй хүмүүс өөрсдөө ийм замаар мөнгө угааж байгаад ямар ч эргэлзээ алга

Зочин
Зочин

50 companyd zeel ogchihood ergen tuloltiig n zver 2 bankand tavisan n buren utгаараа луйвар

Зочин
Зочин

Хөдөө аж ахуй хөгжүүлнэ гэж гарч ирсэн АХБ-ны зээлийг хувааж идэх гэсэн л хэдэн дарга нар

Зочин
Зочин

Noos nooluur, mah suun tsusnii ursgal gsed l bygd l nileen uldegdeltei shig huvia huvaaj ehellee

Зочин
Зочин

Аудитын тайлангаар гарч ирсэн энэ ноцтой зөрчлийг тэгсхийгээд өнгөрөөж байдаг манай хууль хяналт

Зочин
Зочин

Ene 50 say dollariin asuudal bol zver l uls toriin tomn lobi shou bolood l duusaj bna shd

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

Зээлийн эргэн төлөлтийг шаардлага хангаагүй банкаар дамжуулж байгаад яаж хяналт тавьдаггүй юм бэ

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Улс орныхоо хөгжлийг дэмжих зээлийг хувийн эрх ашигт ашигладаг энэ гажиг тогтолцоог халаасай

Зочин
Зочин

Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag

Зочин
Зочин

Сангийн сайд болон холбогдох албан тушаалтнууд энэ 50 сая долларын тайланг тодорхой өгөх ёстой

Зочин
Зочин

Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd

иргэн
иргэн

Энэ Жавхлангаа барьж, хориоч ээ, арай л дэндүү юм.

Холбоотой мэдээ

Back to top button