Трампын бүрэн эрхт хугацааны сүүлийн хоёр жилийг тодорхойлох сонгууль
Арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Конгрессын завсрын сонгууль тус улсын болон олон улсын хэвлэл мэдээллийн гол сэдвүүдийн нэг болоод байна. Энэ удаагийн сонгуулийн үр дүн улс төрийн хувьд томоохон үр дагавартай байх болно. Сонгуулиар Конгрессын хоёр танхимд аль нам олонх болохыг шийднэ. Өөрөөр хэлбэл, Дональд Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн сүүлийн хоёр жилийн бодлого, чиглэлийг тодорхойлоход нөлөөлнө гэсэн үг. Тус сонгуулиар мөн муж болон орон нутгийн түвшний эрх баригчдыг сонгох юм.
Төлөөлөгчдийн танхим болон Сенатын төлөөх өрсөлдөөн
Завсрын сонгууль Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны дунд үед болдог тул шинжээчид тус сонгуулиар ерөнхийлөгчийн ажилд америкчуудын өгч буй дүн гэж үздэг. Сонгуулиар орон нутгийн эрх баригчдыг сонгох ч гэсэн хамгийн ач холбогдол бүхий Конгрессын санал хураалтыг авч үзэцгээе.
АНУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Конгресс нь Төлөөлөгчдийн танхим болон Сенат гэсэн хоёр танхимтай. Төлөөлөгчдийн танхимын гишүүд хоёр жилийн хугацаатай сонгогддог учраас арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуулиар нийт 435 суудлыг бүгдийг нь шинээр хуваарилна. Гэхдээ ихэнх тойрогт хэн ялах нь тодорхой болсон учир өрсөлдөөнийг зүгээр л албан ёсны шинжтэй гэж үзэж байна.
Төлөөлөгчдийн танхимд аль нам олонх болохыг шийдэх гол өрсөлдөөн 50 орчим тойрогт өрнөх төлөвтэй байгаа юм. Сонгуулийн үр дүнг таамагладаг нэр хүндтэй бараг бүх байгууллага Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болно гэж үзжээ.
Харин Сенатын танхим илүү өрсөлдөөнтэй явагдах төлөвтэй байна. Сенат нийт 100 суудалтай. Сенаторуудын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг учир энэ удаа хоёр нам 35 суудлын төлөө өрсөлдөнө. Тэдгээрээс арав орчим суудлын төлөөх өрсөлдөөн л хэн Сенатад олонх болохыг шийдэх төлөвтэй байна.

Техас, Канзас зэрэг Бүгд найрамдах нам үргэлж гарч ирсэн мужуудад Ардчилсан намын нэр дэвшигчид дэмжлэг авч эхэлсэн нь Сенатад олонхыг бүрдүүлэх боломж бий гэдгийг харуулжээ. Сенатын танхим аливаа хууль тогтоол дээр санал тэнцсэн тохиолдолд дэд ерөнхийлөгч шийдвэрлэх санал өгдөг. Тиймээс Ардчилсан нам Сенатад хяналтаа тогтоохын тулд 51 суудал авах шаардлагатай.
Бүгд найрамдах нам Конгресс дахь олонхын статусаа хадгалбал хэрхэх вэ?
Одоогоор Бүгд найрамдах нам Конгрессын хоёр танхимд олонх статустай. Тодруулбал, Сенатад 53, Төлөөлөгчдийн танхимд 218 суудал эзэмшдэг. Трамп Цагаан ордон, Бүгд найрамдах нам Конгрессын хоёр танхимд хяналтаа тогтоосноор өнгөрсөн хоёр жилийн турш тус нам төрийн эрх мэдлийн гурван гол тулгуурыг зэрэг атгаж ирсэн юм. АНУ-ын улс төрд үүнийг төрийн эрх мэдлийн гурвалсан хяналт (trifecta) гэж нэрлэдэг.
Конгресст олонх статустай байснаар Трампт өөрийн мөрийн хөтөлбөрөө нэг их эсэргүүцэлтэй тулгаралгүй явуулж байгаа. Гэхдээ Бүгд найрамдах намын суудлын тоо Трамп хүссэн бүхнээ хэрэгжүүлэхэд хангалтгүй байсан. Жишээлбэл, Ардчилсан намын эсэргүүцлийн улмаас “SAVE America Act” хуулийн төслийг Конгресс батлаагүй юм. Тус хуулийн төсөлд аливаа сонгууль оролцоход сонгогчдоос иргэний үнэмлэх шаардах тухай зааж өгсөн байжээ.
Хэрэв Бүгд найрамдах нам арваннэгдүгээр сарын сонгуулиар Төлөөлөгчдийн танхим болон Сенатад олонхоо хадгалбал Трампын мөрийн хөтөлбөр томоохон саадгүй хэрэгжих боломжтой. Гэхдээ 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд Трамп өрсөлдөх боломжгүй учир Бүгд найрамдах намын зарим гишүүн рейтингээ бодож түүний эсрэг байр суурь баримталж эхэлж магадгүй юм.
Ардчилсан нам олонх болбол яах вэ?
Конгресст аль нам олонх байна, тэр нам аливаа хуулийн төслийг хэзээ санал хураалтад оруулахыг шийдэх эрх мэдэлтэй байдаг. Гэхдээ Ардчилсан намын хувьд энэ нь тийм ч чухал биш. Тэдний хувь аль нэг эсвэл хоёр танхимд олонх болохын хамгийн том ач холбогдол нь Трампын мөрийн хөтөлбөрийг эсэргүүцэх боломж үүсэх явдал юм. Хамгийн ач холбогдолтой зүйлсийн нэг нь Сенатын танхимд олонх статусыг авснаар ардчилсан нам Трампын томилгоонд хориг тавих боломжтой болно.
Шинжээчдийн үзэж буйгаар Ардчилсан нам Конгресст олонх болбол Трампын дэвшүүлсэн бодлого, хуулийн төслүүдийг няцаахад анхаарч ажиллах төлөвтэй байна. Ардчилсан нам олонх боллоо ч гэсэн өөрсдийн бодлогыг урагшлуулж, шинэ хууль батлуулах нь хүндрэлтэй байх болно. Учир нь Ардчилсан нам хоёр танхимд олонх болсон ч санаачилсан хуульд нь Трамп хориг тавих эрхтэй.
Гэсэн ч Ардчилсан намын гишүүд өөрсдийн бодлогыг зайлшгүй батлах шаардлагатай төсвийн хуулиудад нэмж өгөх боломжтой боломжтой. Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын цөөнхийн бүлгийн дарга Хаким Жеффрис тус нам танхимын олонх тохиолдолд хэрэгжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөгөө танилцуулжээ. Тодруулбал Трампын дэмжиж буй эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн танах хуулийн төслийг дахин авч хэлэлцэх, Ирантай хийж буй дайн дээр Конгрессын эрх мэдлийг баталгаажуулах, Трампын баталсан гаалийн татварыг хүчингүй болгох зэрэг зүйлсийг гол зорилго болгон ажиллаж юм.
Эдгээр асуудал Бүгд найрамдах намын дэмжигчдийн дунд санал зөрөлдөөн үүсгээд байгаа. Тиймээс 2028 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийж буй Бүгд найрамдах хууль тогтоогчид Трампаас зайгаа барихын тулд эдгээр асуудал дээр хэрхэн саналаа өгөхөө шийдэх сорилттой тулгарч магадгүй.
Ардчилсан нам Конгресст олонх болсноор өрнөх магадлалтай өөр нэг зүйл нь Трампыг импичлэн огцруулах хөдөлгөөн юм. Трамп энэ сарын эхээр Охайо мужид сонгуулийн кампанит ажил хийж явахдаа “Хэрэв бид ялахгүй бол Ардчилсан намынхан намайг импичлэнэ” гэж хэлжээ. Трамп 2017-2021 оны хооронд анх удаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад түүнийг импич буюу огцруулах гэж хоёр ч удаа оролдсон билээ.
Эх сурвалж: Al Jazeera













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Anu-iin zavsryn songuuli bol zugeer l Trump-iin bodlogig shugchleh geled shoudaj baigaa l arga
Улс төрчид өөрсдийнхөө суудал болон эрх мэдлийн төлөө л энэ бүх сонгуулийг зохион байгуулж байна
Toulöögchdiin tanhim bolon Senat-iin songuuli gsed l amerikchuud uursduu hurdan uurchlult husdeg
АНУ-ын Конгрессын сонгууль бидэнд ямар ч хамаагүй байхад хэвлэлүүд өдөржин л үүнийг ярих юм
Trump-iin buran erh bas l ene songuuliur dundlaad, ardчилсан нам хяналтаа авах гээд үзэлцэж байна
Хэрвээ Ардчилсан нам олонх болчихвол Трампын бүх бодлогыг хааж зогсоох нь тодорхой шүү дээ
Арваннэгдүгээр сарын 3-нд болох энэ сонгууль дэлхий дахинд ямар нэгэн том нөлөө үзүүлэхгүй дээ
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
Улаанбаатар хотод өвлийн бэлтгэл базаах гээд ядарч байхад Америкийн завсрын сонгууль сонин биш байна
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Zasgiin gazarin shuidiig haraad baigaad l zver l ulsiin mungiig uursduu zartsuulah arga l bna
Завсрын сонгууль гэдэг бол ерөнхийлөгчийнхөө хийсэн ажилд өгч буй ард түмний дүн юм байна шүү дээ
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
Улаанбаатар хотынхоо утаа, түгжрэл хоёртойгоо ноцолдож байх ёстой хүмүүс гадаад яриад суух юм
Zasgiin gazarin hiij bgaa ajil buхэн l nileen uldegdeltei, ard tumnii esreg l baidag