НИЙГЭМНийгэм мэдээ

Хоёр сурагч эндсэн ослын дараа хүчингийн хэрэгт шалгагдаж байсан багш амиа хорложээ

Төв аймгийн Борнуур суманд энэ сарын 19-20-нд шилжих шөнө зам тээврийн ноцтой осол гарч, 15, 16 настай хоёр охин амиа алдсан. Ослын дараа сурагчидтай хамт байсан, өмнө нь тус сумын сургуульд багшилж байсан Л гэх эрэгтэй багш амиа хорлосон байдалтай олджээ. Тэрбээр 13 настай охиныг хүчиндсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлээд байжээ.

-Сурагч охид согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй үедээ осолд өртжээ-

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, аравдугаар сарын 20-ны 00.50 цагийн орчимд Төв аймгийн Борнуур суманд "Toyota Prius-40" маркийн автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон осол гарсан байна. Ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин газар дээрээ амиа алджээ.

Тус автомашиныг жолоодож явсан 19 настай эмэгтэй жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Тэрбээр ослын улмаас гэмтэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Амиа алдсан хоёр охин Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид бөгөөд дотуур байранд амьдардаг байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Урьдчилсан мэдээллээр, охид тухайн орой дотуур байрнаас гарч, өмнө нь тус сумын сургуульд багшилж байсан Л гэх эрэгтэйтэй уулзсан байна. Тэднийг дотуур байрны 19 настай жижүүр багш дагуулан гарсан гэх мэдээлэл байгаа бөгөөд хамтдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэнэ. Хэргийн нөхцөл байдлыг цагдаа нар шалгаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөхгүй гэсэн ч тухайн автомашины эзэмшигч нь эрэгтэй багш Л байсан бололтой.

-Хүчингийн хэрэгт шалгагдаж байсан багш амиа хорлосон байдалтай олджээ-

Ослын дараа буюу аравдугаар сарын 20-ны 01.50 цагийн орчимд цагдаагийн алба хаагчид автомашины эзэмшигчийн хаягаар очиж шалгахад Л гэх эрэгтэй амиа хорлосон байдалтай олдсон байна.

Тэрбээр өмнө нь Борнуур сумын ерөнхий боловсролын сургуульд газарзүйн багшаар ажиллаж байсан бөгөөд 13 настай охиныг хүчиндсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байжээ.

Уг хэрэг 2026 оны наймдугаар сард үйлдэгдсэн гэх бөгөөд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, есдүгээр сарын 25-нд хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Мөн Л-д холбогдох хэргийн хүрээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргасан боловч шүүхээс цагдан хорихгүйгээр хувийн батлан даалтад байлгах шийдвэр гаргажээ. Түүнчлэн Монгол Улсын хилээр гарахыг хориглож, хохирогч охин болон түүний ар гэрийнхэнтэй уулзахгүй байх хязгаарлалт тогтоосон байжээ.

Ослын дараа прокурорын байгууллагаас Л-г мэдүүлэг, тайлбар авахаар дуудсан байсан гэх мэдээлэл бий. Түүний гар утсыг шалгахад амиа хорлосон өдөр нь прокурорын байгууллагаас дуудлага ирсэн байжээ.

Борнуур сумын сурагчдын дотуур байрны жижүүр багш хэвлэлд өгсөн ярилцлагадаа Л гэх эрэгтэйг 13 настай охиныг нь хүчирхийлсэн хэрэгт холбогдсон хүн хэмээн мэдэгдэж, түүнд хариуцлага тооцоогүйгээс ийм харамсалтай хэрэг гарлаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Өчигдөр миний оронд өөр жижүүрийн багш ажиллаж байсан. Өглөө 09.00 цагт ээлжээ хүлээж авахад ийм харамсалтай мэдээллийг дуулсан. Манай дотуур байр 19.00 цагт хаалгаа барьж, орой хүүхдүүдийн ирц, тоог авдаг. Тоо авсны дараа хүүхдүүд өөрсдөө цонхоор гараад явсан” хэмээн ярьсан байна.

Мөн Л гэх эрэгтэйг өмнө нь тус сумын сургуульд ажиллаж байсан, өөрийнх нь 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон хүн гэж мэдэгдээд, багшийн ажлаас нь чөлөөлсөн ч сургуулийн орчинд ирж, очсоор байсан талаар ярьжээ.

Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулиас сурагчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэсэн тайлбар өглөө.

Хоёр сурагчийн амь нас хохирсон зам тээврийн осол болон өмнөх хүчингийн хэргийн явцад ямар алдаа, хариуцлагын асуудал байсан эсэхийг зөвхөн мөрдөн шалгах ажиллагаа, эрх бүхий байгууллагын албан ёсны дүгнэлтээр эцэслэн тогтооно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Budragchaa
Budragchaa

Huulan bichleg hiihee boli, handiv nehehee boli, shantaaj hiihee boli, Eguuuriinheen…

НАРА
НАРА

ОХИДОО АРХИ ДАРСААР УРУУ ТАТАН МАНАРУУЛЖ БАЙГААД ӨВӨРТӨӨ ОРУУЛДАГ БАГШ НЭРТЭЙ ЯНХАНУУД ХӨДӨӨГЭЭР НЭГ БАЙГАА

Зочин
Зочин

????

Зочин
Зочин

????

Зочин
Зочин

Яаг цонхоор гараад явсан гэж баттай хэлээгүй ш дээ. Манайх 19 цаг гээд хаалагаа баридаг. Тэгээд тэд цонхоор гарсан байж магадгүй цагдаа шүүх нь камер шүүгээд тэрийг гаргаад ирэх байх гэж хэлсэн шүү

Зочин
Зочин

13 nastai huuhed huchirhiisen geed shalgaad baihad shvvh n huвийн батлан даалтад гаргачихсан гэдэг чинь ямар аймшигтай вэ

Зочин
Зочин

Улс орон маань ямар нийгэмд амьдраад байна аа, охид залуучууд бүгд л үрэгдэж дууслаа шүү дээ

Зочин
Зочин

Bornuur sumad bolson ene osol bolon huchingiin hereg tsever l tor zasag yamar ch hyanalttgui bolosniig haruullaa

Зочин
Зочин

Шүүх прокурор нь эчнээ гэмт хэрэгтнүүдийг зүгээр сул тавьж байж энэ олон хүний амиар тогллоо доо

Зочин
Зочин

19 nastai jolooch ohin erhgui, bas sogtuu yarij yavaad 15, 16 nastai 2 ohnii ami nas horoochihoj

Зочин
Зочин

Хүчингийн хэрэгт холбогдсон багш нь прокурорын дуудлага ирэхээр айгаад амиа хорлосон байна ш дээ

Зочин
Зочин

Dotuur bairnii zijuur bagsh n huuhed gargaad yavuulj baidag yamar zavaan surguuli ve

Зочин
Зочин

Биеэ үнэлэхийг дэмжихгүй бол хүчингийн хэрэг буурахгүй

Зочин
Зочин

Töv aimag Bornuur sumand garsan ene emgenelt y явдал bol huuli busar yum buh gazar gзар авсны илрэл

Зочин
Зочин

Huchingiin heregten etgeedig tsagdan horilgui huviin batlan daaltaar gargadag shuuh, prokuror gej bdag yum u

Зочин
Зочин

Хүүхдүүдийн амь нас ямар ч үнэ цэнэгүй болчихсон энэ нийгмийг хараад үнэхээр сэтгэл өвдөж байна

зочин
зочин

Хөдөөгийн дотуур байрны байдал нэг иймэрхүү дэл сул байдаг юм биздээ. Багш нар нь сурагчдаа хүчинддэг, архи уулгадаг гэж ойлгогдож бна шд. Гэр орноосоо хол насанд хүрээгүй хүүхдүүд, тэднийг хариуцдаг багш гэх хүмүүст тавьдаг хяналт нтр гэж Төв аймагт байдаггүй юм уу? Хүүхдийн байгууллага, хүний эрхийн асуудал нтр энэ аймагт шалдаа унасан байна шд. Хүний эрх, хүүхдийн эрхийн асуудал зөвхөн нийслэлд хамаатай баймааргүй юм.

Холбоотой мэдээ

Back to top button