Улс төрийн мэдээ

У.Отгонбаяр: Нөмрөгийн түймэрт намайг буруутай гэж үзвэл хариуцлага хүлээхэд бэлэн байна

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Нөмрөгийн дархан цаазтай газар гарсан гал түймрийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Нарийн мэдээллийг БОУАӨЯ-ны сайдаас тодруулах хэрэгтэй, Хилийн цэргийн баазаас зөвшөөрөл авалгүй Мобиком компанийн төлөөлөгчид очсон нь үнэн бөгөөд хэн зөвшөөрөл өгсөн эсэхийг ажлын хэсгийн дүгнэлт гарахад тодорхой болно. Миний хувьд өмнө нь хэлсэнчлэн арга хэмжээнд оролцож дуусаад шууд аймгийн төв явж, дараа нь Улаанбаатарт ирсэн.

Мобикомынхныг Нөмрөг рүү дагуулж яваагүй. Бид ямар жаахан хүүхдүүд байгаа биш, нэгнээ дагуулж явсан гэх асуудал байхгүй. Буух эзэнтэй, буцах хаягтай асуудал тул ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна. Гал түймрийн хэргийг шалгах явц удаашралтай бус хуулийн хүрээнд заасан хугацаанд өрнөж байна. Хэрэв Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэрт намайг буруутай гэж үзвэл хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэв.

Б.ОЮУНСАЙТАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

чадах уу

Зочин
Зочин

Сарангэрэл шиг " Хүрэлсүх байгаа цагт та нар намайг яаж ч чадахгүй " гэж хэлэх гээд амаа жимийгээд зогсчихжээ. Зөвшөөрлийг нь Хүрэлсүх өгсөн болохоор ил хэлж чадахгүй чанга царайлаад

Холбоотой мэдээ

Back to top button