Битүүнийг амралтын өдөр болгох өргөдөл санаачилжээ
Иргэн Г.Номин-Эрдэнэ битүүнийг амралтын өдөр болгох тухай хууль батлах өргөдөл санаачилжээ. Тэрбээр "Ёс уламжлалаар бол цагаан сарын "Битүүний өдөр" буюу билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр болох шинийн 30 нь цагаан сарын бэлтгэл ажлыг хийхээс гадна тодорхой ёс заншлыг үйлддэг онцлогтой. Тиймээс цагаан сар бол Монгол түмний өв соёл болох юм. Энэ утгаар уг баярыг өргөн дэлгэр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, ингэхдээ өнөө үед уламжлагдан ирсэн соёл, зан үйл, бэлгэдэл зэргийг бүрэн гүйцэд хугацаанд нь амжуулах учиртай.
Энэ бүхнээс товчхон дүгнэхэд битүүн нь цагаан сарын баярын зан заншил уламжлалын чухал хэсэг юм. Гэвч бодит байдал дээр битүүн нь ажлын өдөр байдаг тул цагаан сарын баярын бэлтгэл хангахад ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг. Иймд энэ байдлыг харгалзан битүүний өдрийг амралтын өдөр болгох тухай хуулийг энэ ондоо багтаан батлах санал санаачилгыг гаргаж байна" гэжээ.
Тус өргөдөлд энэ сарын 16-ны өдрийн 14:39 цаг хүртэл иргэдээс санал авах аж. Одоогоор 3,325 иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. Хэрэвзээ 100,000 иргэн дэмжвэл УИХ-аас ажлын хэсэг гарах юм.
Иргэн та дэмжиж гарын үсэг зурах бол: https://petition.parliament.mn/Detail?id=ce763644-f6a4-46fb-b75b-96754c4ad938
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.