ЭРҮҮЛ МЭНД

Гашуунсухайттай хиллэдэг Халиутад коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгджээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайттай  хиллэдэг Халиут гэх газар өнгөрсөн бямба гарагт /2020.02.08/ шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн гэдэг нь батлагдсан хоёр тохиолдол оношлогдсон. Энэ нь Гашуунсухайтаас 120 км-ийн цаана оршдог юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам хамтран эмнэлгийн байгууллагын бэлэн байдал, тусламж үйлчилгээний хангалтыг хангаж ажилласан.

Энэ нь манай улсад уг вирус бүртгэгдсэн гэсэн үг биш бөгөөд иргэдийг дээрх мэдээлэлд төөрөлгүй, боомтын цаана гарсан тохиолдол гэдгийг ялгаж салгахыг холбогдох яамнаас хүслээ. Мөн “Бид маш өндөр эрсдэлтэй түвшний газарт байгаа учир өвчлөл гарсан газарт зорчихгүй байх, ариун цэвэр сайн сахихыг сануулсаар байгаа. Өвчлөлийн шалтгаан нөхцөл өдрөөс өдөр ирэх тусам өөрчлөгдөж байна. Эхний үед зөвхөн хавьтал ахуйн замаар байсан бол удалгүй агаар дуслын замаар халддаг болох нь тогтоогдсон. Харин одоо нууц үеийнхээ хугацаанд нян тээгчээс халддаг тохиолдлууд гарч эхлээд байна” гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button