НИЙГЭМ

“Шилэн барилга”-ыг ӨНӨӨДӨР дуудлагаар худалдана

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас Нийслэлийн Засаг захиргааны IV байр буюу бидний хэлж заншсанаар “Шилэн барилга”-ыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар болсон.

Энэхүү барилгыг худалдах дуудлага худалдаа өнөөдөр /2020.02.10/ Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байр буюу “Иргэний танхим”-д болох юм байна.

“Шилэн барилга”-ын дуудлага худалдааны анхны үнэ нь 24 тэрбум 100 сая төгрөгөөс эхэлнэ. Дэнчингийн үнэ 24 тэрбум 410 сая төгрөг байх аж.

1997 онд ашиглалтад орсон тус барилга нь 14 давхар ба нийт 10461.5 метр квадрат талбайтай юм байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/704 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр конторын зориулалтаар 1496 м2 талбайтай газар эзэмших эрх олгогдож байжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button