НИЙГЭМНийгэм мэдээ

2027 оноос ажилгүйдлын тэтгэмж авах нөхцөл чангарна

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилгүйдлийн тэтгэмж олгох журам өөрчлөгдөж, өөрийн хүсэлтээр ажлаас гарсан иргэдэд ажлын 55 өдөр, бусад шаардлага хангасан иргэдэд ажлын 76 өдрийн тэтгэмж олгодог болно. Анх удаа ажилгүйдлийн тэтгэмж авах иргэн нийт 24 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн байх бөгөөд үүнээс сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх шаардлагатай болж, өмнөх есөн сарын шалгуурыг нэмэгдүүлжээ.

Өмнө нь тэтгэмж авч байсан иргэд дахин тэтгэмж авахын тулд 12 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлж, үүнээс сүүлийн есөн сард тасралтгүй төлсөн байх ёстой. Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг өмнөх есөн сарын бус, шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаар тооцохоор болжээ.

2026 оны есдүгээр сарын байдлаар ажилгүйдлийн даатгалын санд 134.7 тэрбум төгрөг төвлөрсөн ч 33,929 иргэний тэтгэмжид 159.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд ажил олгогчийн төлөх шимтгэлийг 0.5 хувиас 0.6 хувь болгон нэмэгдүүлжээ.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button