Хөндөх сэдэв: Хөдөлмөрийн насныхны 67% нь гадагш явах хүсэлтэй. Дотоодын ажиллах хүчээ хэрхэх вэ

Гудмаар алхаж буй Gen Z үе буюу 2000 оноос хойш төрсөн залуусаас таны ойрын зорилго юу вэ? гэж асуувал 10 хүний таваас дээш нь "гадаад явж ажиллах" хэмээн хариулж мэднэ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2030 он гэхэд Монгол улсын хүн амын 40.2 хувийг нь 15-34 насны залуучууд бүрдүүлнэ гэжээ. Үүнээс үзвэл Gen Z үеийн залуус хөдөлмөрийн зах зээлийн дийлэнх хувийг эзлэх нь ойлгомжтой байна.
Харин хөдөлмөрийн зах зээлийн дийлэнх хувийг эзэлж ачааны хүндийг үүрэх залуусын дийлэнх хувь нь гадаад улсад ажиллах хүсэлтэй байгаа. Гадаад улсыг зорих болсон тэдний гол шалтгаан нь цалин. Энэ оны нэг сарын байдлаар гэхэд БНСУ-д албан ёсоор оршин сууж хөдөлмөр эрхэлдэг 2.7 гадаад иргэн байгаагаас 58,711 Монгол улсын иргэд эзэлж байна. Энэ нь албан ёсоор оршин сууж буй иргэдийн тоо. Үүнээс гадна хууль бусаар буюу хараар ажиллаж буй хэдэн иргэн байгаа мэдээлэл одоогоор алга.
Дахин нэг судалгаа дурдахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны судалгаанд "Gen Z үеийнхэн буюу 2000 оноос хойш төрсөн шинэ мянганы залуучууд 2035 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ" гэжээ. Мөн хөдөлмөрийн насны буюу 15-64 насны иргэдийн 67 хувь нь гадагшаа явж ажиллах сонирхолтой байгаа гэсэн судалгаа гарчээ. Дээрх тоо, судалгаа худал хэлэхгүй. Өөрөөр хэлбэл бид дотоодын ажиллах хүчээ гадагш алдах эрсдэл үүсээд буй. Тэгвэл гадагш ажиллахаар гарсан дотоодын ажиллах хүчийг мэдээж гадаад улсаас ажиллах хүч оруулж ирж байж нөхөх шаардлага үүсэхээр байна.
Манай улсад өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар 9400 гадаад иргэн хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн Үндэсний статистикийн хорооны мэдээлэл байна. Тэдгээр ажилчдын 10.5 хувь нь барилгын салбарт ажилладаг бөгөөд VII-IX сард барилгын салбарт ажиллах гадаад иргэдийн тоо өндөр байдаг аж. Учир нь дээрх саруудад барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилдэг үе юм.
Хаврын улирал ирж нийслэлийн бүтээн байгуулалтын ажлууд эхнээсээ эхэлж буй. Анзаарвал Улаанбаатар хотоор дүүрэн хавирга шиг хэрзийсэн олон давхар бетонон барилгууд бий. Тэдгээр төслүүдийн ихэнх нь төсөв мөнгөнөөс хамааралтай байх. Хоёрдугаар асуудал нь ажиллах хүнгүй болсонтой холбож болно. Цахим орчин дах зарын бүлгэмээр "Барилгын туслах ажилд авна, барилгын дараах цэвэрлэгээ хийлгэнэ" гэх мэт зарууд одоогоос эрчимжиж эхэлнэ. Өдгөө нийслэлд бүтээн байгуулалтын улирал эхэлж буй учраас эдгээр зарууд цаашдаа улам олшрох нь мэдээж.
Тэгвэл Улаанбаатар хотын хөдөлмөрийн дутуу ашиглалтын түвшнийг харвал 20-24 насныхан 3.1 хувь, 25-29 насныхан 2 хувь, 30-34 насныхан 6 хувь, 35-39 насныхан 3.6 хувь нь л хөдөлмөрийн дутуу ашиглалттай гарчээ. Тус тооноос үзвэл хөдөлмөрийн дутуу ашиглалт харьцангуй бага байгаа юм.
Энэ нь нийгэмд ажиллах хүчний эрэлт өссөн, цаашдаа ажиллах хүчний хомсдолд орох эрсдэлтэйг харуулж байна. 2024 оны судалгаагаар нийслэлд 666,135 иргэн буюу ажиллах хүч байгаагаас барилгын салбарт 71,892 иргэн ажиллаж байгаа юм.
Энэ нь нийслэлийн нийт ажиллах хүчний 10,7 хувь барилгын салбарт ажиллаж байна гэсэн үг. Үүнээс барилгын салбарыг ямар чухал, том сав болохыг харж болно. Энэ том салбарт ажиллах хүчний хомсдолд хэдийнээ үүсээд буй.
Энэ талаар Монголын барилгачдын холбооноос тодруулахад "Одоогоор манайд 80-90 мянган барилгачин байна. Манай улс жилийн дөрвөн улиралтай учраас бүтээн байгуулалт тодорхой хэдхэн саруудад л өрнөдөг. Дулааны улирал эхлэхээр том, бага гэлтгүй барилгын төслүүд хөдөлж, энэ салбарт ажиллах хүчний эрэлт нийгэмд ихэсдэг. Улмаар цагийн ажилтан авахаас өөр араггүйд хүрнэ. Цагийн ажилчдын бүтээмж муу, ажил таслах зэрэг асуудлууд гардаг нь манай салбарын нэг зовлон болсон. Улмаар барилгын ажил удааширч дараа өвөлтэй золгох тохиолдол цөөнгүй. Энэ мэт олон зовлон бий учраас гадаадаас ажиллах хүч оруулж ирэх боломж, бололцоог эрэлхийлж байгаа" гэлээ.
Ажиллах хүчнээс эхлээд барилгын салбарын зовлон их. Бид гадагш алдсан ажиллах хүчээ нөхөж чухал салбар болох барилгын салбараа амь таслалгүй явуулах учиртай.
Ингэхийн тулд гадаадаас ажиллах хүч оруулж ирэх хэрэгцээ үүсэж байгаа юм. Тиймээс 2025-2026 онд гадаадаас ажиллах хүчний тоонд Засгийн газраас квот тогтоохгүй бөгөөд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн. Үүнээс өмнө засгийн газар гадаад ажилтныг тоог тогтоодог байсан бөгөөд 2024 онд 27,851 гадаад ажилтныг Монголд ажиллахыг зөвшөөрч байжээ.
Түүнчлэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоход ажиллах хугацаагаар нь тооцож ажлын байрны төлбөр авдаг. Тодруулбал, гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажил олгогч нь энэхүү төлбөрийг төлдөг.
Төлбөрийн хэмжээ нь сар тутамд гадаадын иргэн бүрд Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байдаг.
Иймээс ажиллах хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарц шийдлийн хүрээнд энэ төрлийн хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барьж хэлэлцүүлэхээр болж байсан ч хойшлогдсон удаатай.
Харин энэ удаагийн хаврын чуулганаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаж, хэлэлцэх товтой байна.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. Цалин амьжиргаандаа хүрэхгүй байна 2. Монголд шударга ёс, ёс суртахуун зарчим гэдэг зүйл байхгүй болсон 3. Зөвхөн нам дагаж бөгс долоогчч, цүнх баригчид хахуулиар гайгүй амьдарч байна 4. Нийгмийг цэвэрлэхгүй бол маш их бохирдсон 5. Төлсөн татвар ихэнхдээ авилгал хахуульд явж байгаад иргэд маш бухимдалтай байна Ийм учраас иргэд даа ялангуяа залуучууд гадагшаа явах гээд байгаа юм. Тэнд цалин нь ядаж амьжиргаандаа хангалттай хүрч байна, арай цэвэр нийгэмд санаа зөвөх зүйлгүй хүүхдүүддээ гайгүй боловсрол олгож байна
Гамин Xятадууд л түрэн орж ирэх болно доо. Сайнзориг, Нянбаатар хоёрын бодлогын үр дүн энэ дээ!!!
Залуус гадагшаа явахыг хүсэж байгаа нь цалинтай л холбоотой
gadaadad ajillah huseltei baih ni oilgomjtoi shd tsalin ni zoriultai
Энд ажиллаад амьдрал хүрэхгүй болохоор аргагүй
mongold ajillaj amidrahad hetsuu bolson bn
Залуусаа барих бодлого огт алга
uursduu nuhtsuloo сайжруулахгүй бол hen ch uldehgui
Гадаадад ажиллаад туршлага хуримтлуулах нь буруу биш
harin butsaad irj eh orondoo ajillah bolomj bh heregtei
tsalin nemehgui bol ajillah hun oldohgui
barilga deer ajillah hun олдохгүй gedeg unen shuu
gadaad ajiltan oruulj irvel bas asuudal үүснэ дээ
Залуучуудыг эх орондоо тогтоох хэрэгтэй
Цалин нэмэхгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй
Ажиллах хүчний хомсдол аль хэдийн эхэлсэн байна
Гадаад руу явахыг буруутгаж болохгүй
hun bol amidralaa deeshluuleh geed l yavj bn
Тэгээд залуусдааа олигтой цалин өгөөөд ажилуулаачдэээ хулгаалч хуйвалдаж тоноод байхааар монголд жоохон хүнлэг монголчуудааа боддог цалин өндөр өгдөг хуультай болчээч
Монгол хүнд бага цалин, гадныханд илүү цалин өгдгөө больчих!
Уг нь эх орондоо ажилладаг бол залууст хэрэгтэй юм даанч мулгуу авилгач удирдагч нартай хувьгүй юм уудаа
Nyangar har huuriig haa taarsan g gazraa hemh nudeerei chuluugaar tarhiig ni haga shaagaarai.