НИЙГЭМНийгэм мэдээ
Аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос 2026 онд аймаг, дүүргийн баяр наадамд түрүүлсэн бөхчүүдийн дунд зохион байгуулах "Аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан-2026" ирэх ням гарагт буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Аймгийн наадамд манлайлж, түмэн олноо баясган түрүү хүртэж цол нэмсэн, хурц чимэг хүртсэн хүчтэнүүд уран мэх уралдуулж, үнэн хүчийг үзнэ.Тойргийн журмаар явагдах тус барилдааны даваа бүр хүчтэй өрсөлдөөн байх болно.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.