НИЙГЭМНийгэм мэдээ
Хан хиллс, Богд Хаан амралт зэрэг 10 чиглэлийн автобусны тоог нэмжээ

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1185 автобус иргэдэд үйлчилж байгаа бөгөөд нэмэлтээр ачаалал ихтэй 10 байршилд 25 автобус нэмэгдүүлжээ. Тодруулбал, Өлзийт, Богд Хаан амралт, 1-р хороолол, Баруун салаа, Өвөр согоот, Хан хиллс, Улаанчулуут, Архивын ерөнхий газар, Баянхошуу зэрэг суурьшлын бүсүүд багтжээ. Энэ нь зорчигч урсгалын судалгаанд тулгуурлан гаргасан шийдвэр аж.
Ингэхдээ нэмэгдүүлсэн 25 автобусны 70 хувийг шинээр, 30 хувийг зорчигч урсгал багатай бүсээс шилжүүлэн оролцуулж байгаа гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас хэллээ.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.