АН-ын ЗӨВЛӨЛ: Манай нам олигархиудаас сонгуульд зориулж мөнгө авахгүй

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2020.02.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн асуудал, өрнөсөн үйл явдлуудын талаар мэдээлэв.
“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд АН гурван санал оруулсан ч харамсалтай нь дэмжигдээгүй, хүлээж аваагүй. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой байр суурь илэрхийлж, нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх, ядаж бууруулахгүй байх талаар санал тавьж ажилласан ч харамсалтай хүлээж аваагүй, бууруулсан” хэмээн мэдэгдлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ,
“Нэгдүгээрт, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, түүний багт ажилласан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч асан Баяртсайхан нарын урагшгүй ажиллагаанаас болж Монгол Улс саарал жагсаалтад орсон. Үүний хариуцлагыг УИХ биш Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга гэсэн хоёрхон хүн хариуцлага хүлээгээд өнгөрсөн. Энэ жагсаалтаас гарах ажлыг яаралтай хийх ёстой. Харамсаалтай нь УИХ-ын намрын чуулганы төгсгөлд хэд хэдэн хууль оруулж ирсэн ч, зориудаар унагаасан. Саарал жагсаалтад байх сонирхол өнөөдрийн УИХ, Засгийн газарт байгаа юм байна.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотын 14 барилгыг түүх соёлын өвд бүртгэж авах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Харамсалтай хүлээж аваагүй, эхнээс нь нураагаад эхэлсэн.
Гуравдугаарт, УИХ- өөрөө тарах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уриалга гаргасан. Энэ асуудлын мөн л хэлэлцээгүй, одоо хүртэл тараагүй. Энэ их хурал түүхэндээ хамгийн муу нэртэй. 49 гишүүн ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон. Тиймээс энэ их хурал тарах ёстой гэсэн байр суурь хэвээрээ байгаа.
Дөрөвдүгээрт, өндөр настай иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх ёстой гэсэн саналыг манай нам дэмжиж ажилласан.
Тавдугаарт, С.Эрдэнэ гишүүн хэд хэдэн хуулийн төсөл санаачилсан. Зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл,УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. СӨХ-ны эрх зүйн байдлыг шинэчлэн батлах тогтоолын төслийг өрнө бариад байгаа. Хэлэлцэх эсэхийг дэмжсэн боловч УИХ-ын чуулганаар унагаасан. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Малын хулгайтай тэмцэх тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьсан. Нилээн хатуу чанга хууль батлагдсан.
Б.Пүрэвдорж НӨАТ-ын хуулийг өргөн барьсан. Өөрөөр хэлбэл эл хуульд НӨАТ-ыг 5 хувь, буцаан олголтыг 2 хувь болгох санал тусгагдсан. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Засгийн газрын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд Ч.Улааныг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан боловч УИХ-ын дарга хэлэлцэх жагсаалтад оруулахгүй байна” хэмээн ярилаа.
Мөн сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.
-Танай зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын казино тоглож байгаа зураг дэлгэгдсэн?
-Д.Эрдэнэбат дарга хөдөө орон нутагт ажиллаж байгаа. Хувь хүний үйлдэлд хариулт өгөх боломжгүй.
-Таны зураг мөн дэлгэгдсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Миний тоглож буй зураг бол эртний зураг. Гэр бүлийнхэнтэйгээ амралтаараа гадаадад явж байгаад буудлаас ваучер өгсөн, түүгээр тоглосон. Төрийн албаны хуульд казино тоглохыг хориглосноос хойш би тоглоогүй. Төрийн мөнгөөр тоглосон хүмүүс бий. Казинод ерөөсөө хождоггүй, тиймээс монголчууд казино тоглох хэрэггүй.
-Ардчилсан намын удирдлагууд Хятад улсад айлчилж, санхүүжилт босгох гэж байна гэх яриа гараад байна?
-АН-ын удирдлагууд БНХАУ-д айлчилсан. Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой улс бол хоёр хөрш. Ялангуяа Хятад улстай сайн харилцаатай байх нь нийгэм, эдийн засагт маш чухал. АН аливаа нэг улс орон томоохон аж ахуй нэгж, олигархиудаас төрийн сонгуульд зориулж мөнгө авахгүй. Гишүүд нь өөрсдөө мөнгө хандивлаад, намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлээд явна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
uu tiimuu ta nariin hudlaa shaadagiig Mongoliin ard tumen bugd medne
Төрөл арилжаа юу. УИХ -д АН-аас нэр дэвшихийн тулд 100 саяыг тушааж байгаа гэсэн биздээ. Төрийн албан тушаалуудыг зардаг чинь АН -аас эхлэж дэлгэрсэн туршлага...хха
uusdu oligrhi um bolhoor arggui bhaa
ЭНЭ ПҮРЭВДОРЖ ГЭДЭГ НӨХРИЙГ ХАРАХААР ИНЭЭД ХҮРЭЭД БАЙДАГ ЮМ ХЭХЭ. ӨӨРИЙГӨӨ ИХ Л МУНДАГ УЛС ТӨРЧ, ЧУХАЛ ХҮН Л ГЭЖ БОДДОГ БОЛОЛТОЙ. БАС НӨГӨӨ КАЗАХСТАНД ЯВЖ БАЙГААД ЯНХАНДСАН МЭДЭЭЛЭЛ НЬ ТАРЖ, НЭГ САНДРАЛД ОРОО БИЗ ДЭЭ. 2016 ОНЫ СОНГУУЛЬД ХОВДЫН “ХОВД ИХ СУРГУУЛ”-ИЙН ОЮУТНУУДАД МӨНГӨ ТАРААЖ, ОЮУТНУУДААР ХАЛХАВЧИЛСАН СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ БАЙГААД ГАРЧ ИРМЭР БОЛСОН НӨХӨР ДӨӨ. ОДОО ТЭРИЙГЭЭ ЦААШ АХИУЛАХ ГЭЭД ОЮУТНУУДАД ТЭТГЭМЖ ЭНЭ ТЭР ӨГЧ БАЙНА ГЭЭД ШОУДААД БАЙГАА. ЯМАР МӨНГӨӨР ТИЙМ ЮМ ХИЙЖ БАЙНА ГЭДЭГ СОНИН. ЕР НЬ ИХ НО-ТОЙ ЛУЙВАРЧИН НӨХӨР. ХОВДЫН ТҮВДЭНДОРЖ ГЭДЭГ НӨХӨРТЭЙ ХАМТ МАХНЫ ХУДАЛДААНЫ НЭГ КОМПАНИ ЭЗЭМШДЭГ, ӨӨРӨӨ МЕНЕЖЕРЕЕР НЬ АЖИЛЛАДАГ БАЙВ. 2011 ОНД АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ ЛОББИДОЖ БАЙГААД, ХАЛИЛ АРГААР МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА ГЭЖ АЙМГИЙН ТӨСВӨӨС 350.0 САЯ ТӨГРӨГ ГАРГУУЛЖ АВСАН БАЙДАГ ЮМ. ТЭГЭЭД БОЛООГҮЙ ТУХАЙН ҮЕИЙН ХХААЯ-НААС 450,0 САЯ ТӨГРӨГ НЭМЖ ГАРГУУЛЖ АВСАН. НИЙЛЭЭД 800 САЯ ТӨГРӨГИЙГ ИДЭЖ ЗАВШСАН. ЮУН ХАЛИЛ АРГААР МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЗҮГЭЭР Л КАРМАЛЧИХСАН. ДАРАА НЬ УЛСЫН БАЙЦААГЧ АКТ ТАВЬСАН. ГЭВЧ ТӨЛӨӨГҮЙ, АРГАЛЖ ГАРСАН БАЙДАГ ЮМ. ЭЛБЭГДОРЖ НЬ ДЭЭРЭЭС ЯРЬЖ АРГАЛАА БИЗ. ИЙМ БАЙДЛААР ХҮЗҮҮГҮЙ ХҮНИЙ ӨРӨӨСӨН ГАР НЬ БОЛЖ ДАНДАА БУЛАЙ АРГААР АМЬДАРЧ, АХИЖ ДЭВШИЖ ЯВАА УГААДАС ДОЛООГЧ ШҮҮ ДЭЭ ! ! !
мандатаа худалдаж байгаа нь ямар