НДЕГ-ын дарга асан Ч.Уртнасанг үргэлжлүүлэн хорих эсэх ШҮҮХ хурал болно

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан болон тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг цагдан хорих захирамжийг энэ сарын 05-ны өдөр гаргасан билээ.
Шүүхээс тэднийг яллагдагчаар тооцон, 30 хоногийн хугацаагаар саатуулах захирамж гаргасны дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн юм.
Тэгвэл өнөөдөр анхан шатны шүүхээс гаргасан Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг саатуулах захирамжийг “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”-ийн Ерөнхий шүүгч тэдний гомдлыг давж заалдах журмаар хянах шүүх хуралдаан 11:00 цагт товлогдсон байна. Хэрэв анхан шатны шүүхийн захирамжийг Ерөнхий шүүгч хүчингүй болговол тэд цагдан хорионоос суллагдах ажээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
horij baij shalgaaje gaduur bailguuul ugsen huiwaldana shudragal baitcal daa shalaldaaa