УЛС ТӨР

ЗАСГИЙН ГАЗАР: ОХУ-ын өмчлөлийн орон сууцыг амьдарч буй өрхүүдэд нь өмчлүүлнэ

Яг одоо Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас эхний ээлжид дараах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын эзэмшлийн 500 гаруй орон сууцны барилгыг амьдарч буй өрхүүдэд нь үе шаттайгаар шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад зургаан объектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button