Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх бонд гарсан
УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэвэр тэглэхтэй холбоотой асуудал, салхитын мөнгөний орд зэрэг асуудлаар мэдээлэл хийж байна.
-Б.ЛХАГВАСҮРЭН: Цаашид тэтгэврийг зээл хэлбэрээр биш урьдчилгаа хэлбэрээр олгож болно-

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: “Хуулийн хүрээнд тэтгэврийн зээлийг тэглэхээр болоод байна. “Эрдэнэс Монгол” таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй бонд гаргана, энэ асуудал шийдэлд хүрч байна. Ашиг алдагдлын зөрүү гарвал яаж явах вэ. Монгол банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд яаж нийцүүлэх вэ гэдгийг бид их удаан ярилцлаа. Шийдлээ олчихсон. Бонд гарснаар банкны баланс дээр тэтгэврийн зээлийг тэглэнэ. ҮАБЗ-ийн шийдвэр гарсны дараа Монголбанкнаас тэтгэврийн зээлийг зогсоосон байсан. Бондоор сольсны дараа ЗУРГАА хүртэл сарын хугацаатай зээлийг олгох боломжтой. Гэхдээ олон улсын зарим практикт энэ төрлийн зээлийг хориглосон байдаг. Иймд бид цаашид тэтгэврийг зээл хэлбэрээр биш урьдчилгаа хэлбэрээр олгож болно. Урьдчилгаа нь тодорхой шимтгэлтэй байж болно.
-ХААН БАНК: Цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийг тэглэх үйл ажиллагаагаа явуулна-

Хаан банкны төлөөлөл: Тэтгэврийн зээл тэглэхтэй холбогдуулаад нэгдүгээр сард олгосон суутган авсан тэтгэврийн зээлийг нэгдүгээр сард багтааж дансанд нь шилжүүлсэн. Бондын батлан даалтын гэрээ, нөхцөл манай банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өнөөдрийн байдлаар манай банк 540 орчим салбар нэгжээрээ дамжуулан 2.4 сая хадгаламж эзэмшгчийнхээ эрх ашгийг хамгаалах нь банкны удирдлагын үүрэг. Бонд гаргаснаар манай банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг нь чухал. Бид ирэх сарын тэтгэврийг бүрэн олгоно. УИХ-аас гаргасан хуулийн дагуу цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийг тэглэх үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ Засгийн газартай хийх дараа дараагийн хэлцлүүд амжилттай болно гэж найдаж энэ хуралд оролцож байна.
-ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ Г.ДӨЛГӨӨН: Тэтгэвэр тэглэх ажилд манай банк хамтран ажиллана-

Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн: “Төрийн банк 21 аймгийн 330 суманд 540 гаруй салбартай. 1.9 их наядын зээлийн багцтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар ойролцоогоор 223 тэрбум төгрөгийн зээлийн багцтай байсан. Үүнээс 180 орчим тэрбум буюу 6 саяас доош дүнтэй уг зээлүүдийг тэглэсэн. Манай банкаар тэтгэвэр авдаг 160 мянган ахмадад тэтгэвэр олголт хийж дууссан. Тэтгэвэр тэглэх ажилд манай банк хамтран ажиллана.
-П.ГАНХҮҮ: Арилжааны банкуудтай 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр тэтгэврийн зээл тэглэгдэнэ-

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү: “Эрдэнэс Монгол” компани 100 хувь төрийн мэдлийнх. Ураны асуудал эрхэлсэн Мон атом “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болсон. Асгатын мөнгөний орд, Салхитын мөнгөний ордын үр өгөөжийг ард иргэдэд хүргэхээр яригдаж байна. “Эрдэнэс” бонд буюу үнэт цаас маань гарсан. Одоо арилжааны банкуудтай 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Одоо арилжааны банкуудтай 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Ойрын хугацаанд бонд арилжих гэрээг банкуудтай байгуулна. Тэтгэврийн зээл аваагүй 194 мянган хүнд Эрдэнэс бонд буюу Эрдэнэс бонд үнэт цаас олгоно. Энэ ажил бэлэн болсон.
-Г.ЗАНДАНШАТАР: Банкуудын хувьд энэ бол ашигтай зүйл биш

УИХ-ын дарга Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг тэглэх ажил амжилттай хэрэгжиж байна. Энэ бол 418 мянган тэтгэвэр авагчтай холбоотой учир нүсэр ажил юм. Цагаан сарын өмнө энэ асуудлыг дуусгаж нэг тийш нь болгоно. Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан. Цагаан сарын өмнө бүх ажил явагдана. Хоёрдугаар сард тэтгэврийн зээлийг суутгалгүй олгосон гэдэг нь зээлтэй иргэдийн зээл төлөгдсөн гэсэн үг. 16 хувийн хүүтэй зээл олгогддог байсныг зургаан хувийн хүүтэй бондоор солигдож байгаа учраас хүүгийн зөрүү гарч байгаа. Банкуудын хувьд энэ бол ашигтай зүйл биш. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд аль аль талдаа алдагдалгүй санал дэвшүүлж байгаа арилжааны банкуудад талархаж байна.
Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр засгийн эрх баригчид аа, зээл аваагүй ахмад иргэдэд цагаан сараас өмнө зээлтэй ахмадуудын зуулийг тэглэсэн мөнгөн дүнгийн 50%тай тэнцэх бэлэн мөнгийг олгож "ялгаварлагдсан" хүмүүсийн сэтгэлийг дэвтээнэ үү. Зээлгүй ахмадууд "монгол ахмад" биш юм уу??? ХОХИРООД үлдэх үү??? Гомдол салахгүй байгаа шүү.
Энэ төр засагт боломжийн хангалуун амьдралтай болохоор ялгаварлан гадуурхагдсан 196000 хөгшид гомдож байна, тэд ч адилхан ядарч байгаа, адилхан хөгширч байгаа. Үнэт цаас ч гэнэ үү нэг эрээн цаасаар хуураад өнгөрлөө дөө гэж баярлаж байгаа байх, энэ улсын эдийн засгийг элгээр нь мөлхүүлсний гэмийг хэзээ нэг цагт үүрнэ дээ, төрийн эвэртэн туурайтангууд аа
Тэтгэврийн зээл тэглэсэн тэнэг шийдвэрээ дахин дахин ярьж битгий зээлгүй, доромжлогдсон ахмадуудыг тавлаад бай Занданшатар гэж мануухай. Ямөр ч ажил хийх чадваргүй гөлийсөн унтаа царайлчаад. Хэний үгэнд хууртаж тэтгэвэр тэглэж эргүүтсэнээ гайхуулаад байгаа юм бэ. Бараг 200-аад мянган ахмад настныг гутаан доромжилсон байж өөрсдийгөө зөв юм хийсэн гэж бодоод байгаа юм байх даа Баттулга, Хүрэлсүх тэргүүтэй юмнууд. Худлаа эх орон, ард түмэн гэж хашгирсан юмнууд