ДЭЛХИЙ

Японд covid-19 халдварын хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ

Япон Улсад covid-19 халдварын байдал хурцдаж байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, тус улсын Чиба мужид сургуулийн багш халдвартай нь тогтоогджээ. Мөн Хоккайдод бага сургуулийн ах дүү хоёр, 20 настай оюутан охин халдвар авч биеийн байдал нь тун хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна. Хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа аж.

Түүнчлэн JR галт тэрэгний компаний Сагамихара буудлын ажилтан халдвар авсан байна хэмээн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийжээ.

Уг ажилтны гэр бүлийн гишүүд 20 орчим насны 2 охин болон гэргий нь халдвар авсан нь тогтоогдсон байна.

Тухайн өдөр галт тэрэгний буудлын ажилтантай хамт ажиллаж байсан ажилтануудыг гэрт нь амрааж байгаа бөгөөд зарим нэг нь халуурах зэрэг шинж тэмдэг илрээд байгаан байна.

Усан онгоцонд байсан бөгөөд халдваргүй нь тогтоогдсон япон иргэдийг гэрт нь буцаасан боловч гэртээ буцсаны дараахан 60 настай эмэгтэй халдвартай нь тогтоогджээ. Тиймээс халдваргүй гэж гэртээ буцсан усан онгоцны зорчигчдыг гадуур гарахгүй байхыг анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайд шинжилгээнд орсон болгон сөрөг гарлаа гээд тавьж явуулдаг нь баталгаатайбиш юм байна одоо яанаа

Холбоотой мэдээ

Back to top button