Нийгмийн
Японы нислэгээр ирсэн 38 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ

Япон Улсаас шууд ирэх 258 зорчигчтой сүүлчийн нислэг өнөөдөр 18:30 цагт Улаанбаатарт газарджээ. Тодруулбал, ОМ-502 дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэг өчигдөр ирэх байсан ч цаг агаарын улмаас хойшилж ийнхүү газардсан байна.
Онгоц газарсан даруйд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тандалт, хяналтыг хийж байна.
Тус нислэгээр БНСУ-аас 38 иргэн дамжин ирсэнийг түр тусгаарлан ХӨСҮТ-д шилжүүлжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.