ЭМЯ: Улсын хэмжээнд 351 хүнийг тусгаарлаад байна

Эрүүл мэндийн яамнаас аймаг, нийслэлийн тусгаарлах байруудыг өргөтгөх талаас нь ажиллаж, судалж байна. Стандартад нийцэх амралтын газар, эмнэлгийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүсэлт гаргаж буйг онцлов.
Түүнчлэн ЭМЯ-наас эрчимт эмчилгээний эмч нарт шинэ аппаратуудыг ажиллуулах хичээлийг цахимаар зааж байгаа ажээ.
ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал “Одоогоор Монгол Улсад “COVID-19” халдвар бүртгэгдээгүй байна. Одоо Туркийн онгоц бууж байгаа. Тэдгээр хүмүүсийг тооцохгүйгээр улсын хэмжээнд 351 хүн тусгаарлагдаад байна. Тусгаарлах байруудыг бий болгохоор судалж байна. Жаргалантын амралтад тусгаарлагдсан хүмүүс халуунаа үзүүлэхгүй гэсэн зөрчил илэрч, цагдаад мэдэгсэн. Цэргийн төв эмнэлэгт эмч нараа голох, гэр бүлээрээ үзүүлэхгүй гэж эмнэлгийн ажилтнуудад хүндрэл учруулах, эмч мэргэжилтнүүдийг хэл амаар доромжлох байдал гарч байна. Энэ тохиолдолд бид хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэдгийг хэлсэн юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.