Я.Буянжаргал: Улсын хэмжээнд 435 иргэнийг тусгаарлаад байна

Өнөөдөр /2020.03.03/ Эрүүл мэндийн яамнаас “COVID-19” халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дараах мэдээллийг өгөв.
Бид нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн нийт 812 хүнийг тусгаарласан. Одоогоор 435 иргэнийг ажиглалтад аваад байна. Тусгаарлах байрын ачаалал 50 орчим хувьтай байна. Өнөө өглөө буусан Турк-Москва-Улаанбаатар чиглэлээр ирсэн 111 хүнээс 16 хүнийг тусгаарлаад байна.
Мөн Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 232 зорчигч ирсэн. Яг одоо үзлэгүүд хийгдэж байна. Урьдчилсан байдлаар 7 хүнийг ажиглалтад аваад байна.
Эрхүү-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн зорчигчдоос 21 хүнийг Дарханд хоёр байршилд ажиглалтад авсан.
ДЭМБ-ын зөвлөх баг манай улсад ажиллаж байна. Тус багаас эмнэл зүйн заавар, тусламж үйлчилгээ, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр зөвлөгөө авч ажиллахаар болсон.















ЭМЯ-ны хамаг ажлыг Буянжаргал нугалж байна даа. Сарангэрэл сайд ажлаас халчихсан байсан. Эргээд авсан юм байна даа. Буцааж авсан нь сайн болжээ.