Өвөр Монгол залуус Г.Батзаяагийн цусны донор болжээ

Хорт хавдар туссандаа сэтгэлээр унах бус харин ч эсрэгээрээ бодит байдалтай эвлэрч, эрэлхэгээр нүүр тулан “Би сугалаагаар хорт хавдар хожсон. Харин шагнал нь мянга мянган хүний итгэл найдвар байсан юм” хэмээн өөдрөг яваа Г.Батзаяатай өдгөө БНХАУ-д эмчлүүлж байгаа.
Тэрбээр энэ сарын 20-нд чөмөг шилжүүлэх мэс засал хийлгэх болсон. Түүний мэс засалд хоёр литр цус шаардлагатай. Гэтэл коронавирусийн улмаас БНХАУ-д цусны нөөц дууссан, Монгол Улсын хил гуравдугаар сарын 20 хүртэл хүн нэвтрүүлэхгүй тул нэгдүгээр цусны донор тэндээсээ олох шаардлагатай болоод байсан юм.
Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад Г.Батзаяад Өвөр Монгол залуус цусаа өгөхөөр болжээ. Энэ талаар тэрбээр цахим хуудсандаа “Өнөөдөр манай эмч "Ээе миний #Favorite өвчтөн гээд л, миний нуруун дээр алгадаад л ???? хүнд битгий хэлээрэй. Манай хүргэн ахын дүүгийнх нь хүүхдийн найзын хэлснээр өвөр Монгол хэдэн залуус цусаа өгөхөөр болсон гэсэн. Ингээд хятад чөмөгний донортой, Өвөр Монгол цусны доноруудтай, Монгол түмнийхээ хайр ивээлээр л эмчлүүлээд эдгэх нь дээ” гэжээ.
Уншигч та бүхэн Г.Батзаяатай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
eruul l bolj baival henii chumug avah henii tsus avah ni yamar hamaa baih vee.amjilt
Сайхан мэдээ бна. Хагалгаа нь амжилттай болоод хурдан эдгэж эх орондоо ирээрэй.
Taa
Manai ovormongol chuud uneheer huurhun shuu namaig bas gadaadad baih end bdag hed maani ih tusaldag thanks ????
Хятадын эрлийзүүд үхэж Монголд хэрэгтэй