Б.Энх-Амгалан: 800 сая ам.долларын өртгөөр төлбөртэй гүүрэн зам БАРИНА

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар гаргасан зарим шийдвэрүүдийн талаар Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрээр “Өнөөдөрийн хуралдаанаар хоёр шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотод нийт хүн амын тавин хувь нь ажиллаж, амьдарч байна. Хөрсний бохирдол, агаарын бохирдлын асуудал бий.
Нэгдүгээрт, Монгол Улсын үндэсний хөгжлийн газарт Тэнгэрийн зам төслийн хүрээнд 6-12 м өндөрт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй гүүрэн байгууламжийг барихаар боллоо. Энэ авто зам баригдсанаар түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна гэж тооцож байна.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.долларын өртөгтэй гэж тооцсон. Уг тээврийн хэрэгслээр км тутамд 15 центын хураамж авч, зээлээ төлнө гэж тооцож байгаа.
Уг зам нь Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул- Дүжнингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул-Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм гэсэн маршрутаар явна.
Замын нэг онцлог нь Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс хөрөнгө авахгүй. 25 жилийн хугацаатай концессоор хийгдэнэ. 25 жилийн хугацтай төсөл.
Хоёрдугаарт, дэлхийн олон оронд хэрэглэгддэг дүүжин тээврийн хэрэгсэл төсөл хэрэгжинэ. Нийт 60.7 сая еврогийн өртөгтэй энэ зээлийн хэлэлцээр 40 жилийн хугацаатай. Жилийн 1 хувь хүрэхгүй хөнгөлөлтэй зээлээр хийгдэнэ.
Эл дүүжин замын маршрут нь, Баянхошууны уулзвар-Ханын материал- 3,4-р хорооллын эцэс хүртэл нийт 4,9 км зам байна. Өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэгдэнэ гэж тооцсон.
Агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулна. 22-110 метр өндөр цамхагт тээвэрлэнэ. Нэг кабинд 8-10 зорчигч тээвэрлэнэ. 2020 оны 02-р сарын 05-ны өдөр Франц улсын Загсийн газар, Сангийн яамтай байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн дагуу хийгдэнэ гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхлээд газрын замаа дуусгаад дараа нь тэнгэрийн зам руугаа орвол ямар вэ
хорин таван жил барих юм уу дүүжин тээврийн хэрэгсэл нь өвөл х�##�а�##�тай болов уу гацаад зогсвол яах вэ мэддэг хүн байв�##� хариулж өгнө үү
дүүжин замын өртөг 5-6 дахин өндөр байна
46% буурна . нэг юм хийгээд л 30% гэдэг байсан. ийм нийтийн тээвэр �##�ь хотод байдаг юм бэ.
Юу вэ ухаан санаа нь эрүүл байна уу энх амг�##�аан дарханы зам там болж дууссан одоо болтол дуусаагүй нэг ажлаа дуусаагүй байж юун тэнгэрийн зам бэ сонгууль болох гээд попорч байх шив дээ. Тэгээд ямар ч үнэтэй юм бэ
Тэр өндөрт өвөл царцаад явахгүй байх юм биш биз. Бөөн өртөг зард�##� бүхий ажил хийгдсэний дараа.
Хуцаад байгаач. Дарханы замаа эхлээд дуусгаад өгөөч
монгол улсын ЗГ яагаад Уб хотод метро байгуулахаас бултаад элдэв янзын төсөл хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ. Гадны шахаас ?метро байгуулб�##� хотын түгжрэл гэж байхгүй болно шүү дээ. метрог дагаж ажлын байр, худ�##�даа үйлчилгээ хөгжинэ шүү дээ.
энэ хүн эрүүл байгаа тэнгэрийн зам тэртээх 50 жил ярина та нар гэртээ харь эмээ уу эргүү саад нар
төлбөртэй гэнэ үү хэн тэрүүгээр явахын