Нийгмийн

ЭЕШ-ийн хугацааг СУНГАХГҮЙ

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй хэмээн мэдээллээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаа ирэх сарын 15-ны 18:00-нд дуусах бөгөөд шалгалтыг ирэх зургадугаар сарын 8-наас 11-ний хооронд авахаар төлөвлөөд буй юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдэгдэхдээ “Өмнөх жилүүдэд заавал үзэх судлагдахуун болон сонгон судлах агуулгаар буюу хүндрүүлж авдаг байсан бол энэ жил зөвхөн заавал судлах судлагдахуунаар элсэлтийн ерөнхий шалгалтыг авна” хэмээн онцолсон билээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button