ЭРҮҮЛ МЭНД

Б.Янжмаа: Францад өчигдрийн байдлаар 12 иргэн нас барлаа

Дэлхийн улс орнуудад коронавирусийн тархалтын талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.

Тэрээр, Европ тивд коронавирусийн тохиодол нэмэгдсээр байна. Тухайлахад, Францад өчигдрийн байдлаар 12 нас баралт шинэ тохиолдол 800 гаар нэмэгдсэн байна. Хүнсний дэлгүүрээс бусад үйлчилгээний төвүүдийг хаагаад байна. Румин, Литва улсад карентин тогтоогоод байгаа аж. Итали улсад эрүүл мэндийн тогтолцоо маш хүнд байна. Өдөрт 85 хүн эрчимт эмчилгээнд орж байна. Италид 3000 тохиолдолд бүртгэгдсэн. Японд 64 шинэ тохиолдол бүргэгдсэн. Өмнө нь өдөрт 30 тохиолдол бүргэгддэг байсан. АНУ-ын бүх мужид коронавирусийн халдвар бүртгэгдээд байгаа. Онц байдал зарласан байдалтай байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button