Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Дархлааг дэмжин, ядаргааг хашраагч БУЛУУНЫ ЯСНЫ ШӨЛ

Хэд хоногийн өмнө найзын минь эмээ хөдөөнөөс ирэв. Сүүлийн  дөрвөн жил эмээтэйгээ уулзаагүй байсан найз минь баярласан гэж жигтэйхэн. Тэгээд эмээгээ буцахаас нь өмнө сайтар асарч, тойглоё гээд хэрэндээ сандрав. “Булууны ясны шөл ядаргаанд гойд сайн гэж дууллаа. Хэдэн булуу олох хэрэгтэй байна. Хоёулаа махны дэлгүүр ороодохъё” гэлээ. Би ч зөвшөөрч “Хүчит шонхор” зах руу явахаар болов. Амьхандаа булуу авчран, хөрөөдөж, баахан цаг буцалгаад шөл гаргая гэж л бодохгүй юу. Тэгж явахдаа булууны ясны шөлийг үйлдвэрийн аргаар гарган авч, Монголд анх удаа худалдаанд нэвтрүүлсэн тухай олж сонсов. Тэгээд “Сүүн цагаан” үхрийн булууны ясны шөлнөөс нэг кг-ыг худалдан авлаа. Хөлдөөн, нэг кг-аар савласан тус бүтээгдэхүүнийг халаагаад шууд уух, хоолондоо хийгээд идэхэд бүр ч янзтай, илүү тохиромжтой юм билээ. Ингэж би “Эхү” ХХК, “Ханжаргал” Төрийн бус байгууллага хамтран булууны ясны шөл үйлдвэрлэж байгаа тухай мэдсэн юм.

Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдсээр буй өнөө цагт хүн бүхэн дархлаагаа дэмжих нь юу юунаас илүү чухал. Дархлааг дэмждэг гол бүтээгдэхүүнүүдийн нэг нь булууны ясны шөл мөнөөс мөн. Ковид-19 халдвартай байгаа, хавар болж буй болоод ч тэр үү “Сүүн цагаан” бүтээгдэхүүнийг хүмүүс их сонирхож байгаа нь анзаарагдсан. Тиймээс “Eguur.mn” сайт “Үйлдвэрлэгч” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Сүүн цагаан” булууны шөлийг онцоллоо.

Байгуулагдаад 15 жил болж буй “Эхү” ХХК-ийн ерөнхий захирлаар З.Хандмаа ажилладаг. Бид “Эхү” ХХК-ний гүйцэтгэх захирал, “Ханжаргал” Төрийн бус байгууллагын ерөнхий захирал Батмөнхийн Цэрэнжаргалаас зарим зүйлийг тодруулав.

“СҮҮН ЦАГААН”-ыг ҮЙЛДВЭРЛЭХ САНАА АМЬДРАЛААС УРГАН ГАРСАН

-Булууны ясны шөл хүний биед олон талын ашиг тустайг монголчууд сайн мэднэ. Өнөөг хүртэл гэрийн аргаар хэрэглэсээр ирсэн. Монголд анх удаа булууны ясны шөл үйлдвэрлэх санаа танд хэрхэн төрөв?

-Булууны ясны шөлний ач тусыг тоочоод баршгүй. Ялангуяа үхрийн булууны ясны шөлийг монголчууд дээр үеэс дархлаагаа дэмжих, ядаргаа тайлах зорилгоор хэрэглэж ирсэн. “Сүүн цагаан”-аа гаргах санаа амьдралаас үүдсэн гэхэд болно. Хэдэн жилийн өмнө хань минь өвдсөн юм. Уламжлалт аргаар эмчлүүлэхэд тангаа булууны ясны шөлөөр даруулж уухыг зөвлөв. Тэгж уусны өгөөжөөр ханийн минь бие эдгэсэн. Тэгэхээр нь ойр дотны настай хүмүүст уулгав. Бүгдийнх нь биед мэдэгдэхүйц өөрчлөлт, үр дүн гарсан шүү. Хөл нь өвддөг, таягтай явдаг хүн тэгэх шаардлагагүй болж, эдгэсэн. Тухайн үед гэрийн нөхцөлд 7-8 цаг чанаад шөл гарган, тэдэнд уулгаж байв.

-Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь хэзээ вэ?

-Өнгөрсөн аравдугаар сарын 4-нөөс хойш үйлдвэрлэж байна. Анхандаа “Ханжаргалан” шашны төрийн бус байгууллагаараа дамжуулан хороодын ахмадуудад үнэгүй тараах зорилгоор үйлдвэрлэж эхэлсэн юм. Тэгж явахад хүмүүс “Илүү олноор нь үйлдвэрлэвэл бүх л насныхан, монгол даяараа хэрэглэх боломжтой” гэж зөвлөсөн.

БУЛУУНЫ ЯСНЫ ШӨЛӨӨР ДАГНАСАН МАНАЙХААС ӨӨР ҮЙЛДВЭР МОНГОЛД БАЙХГҮЙ

-Булууны ясны шөл үйлдвэрлэдэг танайхаас өөр үйлдвэр Монголд бий юү?

-Байхгүй. Булууны ясны шөлөөр дагнасан маань Монголд анх удаа бас цорын ганц. Манай үйлдвэр найман ажилтантай.

БИД БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ ЯМАР НЭГЭН ЭРДЭС, ДАВС Ч ХИЙДЭГГҮЙ

-Танайх бүтээгдэхүүндээ ямар нэгэн эрдэс бодис хийдэг үү?

-Манай бүтээгдэхүүнд ямар нэгэн эрдэс бодис, химийн бүтээгдэхүүн ороогүй. Тэр ч бүү хэл давс ч хийдэггүй.

-Хэчнээн төрлийн шөл үйлдвэрлэж байна вэ?

-Үхрийн, адууны булууны, хонины чөмөгний, тойгны шөл үйлдвэрлэж байна. Манай гол бүтээгдэхүүн бол адуу, үхэрний булууны шөл. Бид хонины чөмөгний, тойгны шөлөө одоохондоо их хэмжээгээр үйлдвэрлэхгүй байгаа. Зориулалтын тоног төхөөрөмжийг нь урд хөрш рүү захисан. Коронавирусийн халдвар гээд хил дээр гацчихсан юм.

Манайх “Сүүн цагаан”-аа нэг кг-аар савладаг. Өдөрт 500 кг-аас нэг тонн шөл үйлдвэрлэдэг. Манай бүтээгдэхүүнийг бусдаас ялгах боломжтой. Шууд халаагаад хэрэглэхэд доод, доод уруул наалдана. Сүүтэй цайны оронд хэрэглэх боломжтой.

БУЛУУНЫ ЯСНЫ ШӨЛИЙГ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ

-Үхрийн булууны шөлний ашиг тусыг тодруулахгүй юу?

-Хүний дархлаа, бодисын солилцоог маш сайн дэмждэг. Эрдэс бодис, кальци, коллаген ихээр агуулдаг. Тиймээс ажлын ачаалал, ядаргаанд, үс унахад, нойргүйтэхэд, хөхөнд сүү оруулахад, ясны сийрэгжилтэнд түлхүү уудаг. Ойролцоогоор нэг сар тогтмол хэрэглэж байж үр дүн илүү гарна. Хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. Эмчилгээний зориулалтаар хэрэглэх боломжтой.

-Тэгэхээр шууд халаагаад хэрэглэх боломжтой юм байна, тийм үү?

-Тийм ээ. “Сүүн цагаан”-ыг хөлдөөн, нэг кг-аар савладаг. Бид хуулийн дагуу бүх зөвшөөрлөө аван, стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

ТУСГАЙ УУРЫН ТОГООНД 12 ЦАГ ЧАНААД ЖИНХЭНЭ ОРИГ, ЦАГААН ШӨЛ ГАРГАДАГ

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-“Дэнжийн 1000”, “Хүчит шонхор” захтай гэрээ байгуулан, тэндээс түүхий эдээ авдаг. Бид булуугаа эхлээд 3-5 цаг чанахад бор шөл гардаг. Ийм бор шөлөө хэрэглэдэггүй.

Өнөөх булуугаа тусгай зориулалтын уурын тогоонд дахин 12 цаг чанахад булууны жинхэнэ ориг, сүү шиг цагаан шөл гардаг юм.

ЯСНЫ ШӨЛӨӨРӨӨ ЗУУРСАН, БҮХЭЛ ҮРИЙН МАНТУУ ҮЙЛДВЭРЛЭДЭГ

-Цаашдаа бүтээгдэхүүнийхээ нэр, төрлийг хэрхэн нэмэхээр төлөвлөсөн бэ?

-“Сүүн цагаан”-аараа зуурсан, бүхэл үрийн мантуу үйлдвэрлэж байгаа. “Сарнай эко” нэртэй тус бүтээгдэхүүнд ямар нэгэн хөөлгөгч ер ашигладаггүй. Сода, хужираар хөөлгөх эртний аргыг хэрэглэдэг. Бид цаашид үхрийн булууны ясны шөлтэй гурил, бүх төрлийн ногоотой бууз үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох нь бидний ойрын зорилго. Одоогоор БНХАУ, Япон улсад худалдах зөвшөөрлөө авчихсан байгаа.

“Сүүн цагаан” булууны шөлийг ингэж үйлдвэрлэдэг.

НЭГ: Махны томоохон захуудаас булуунуудаа худалдаж аван, зориулалтын хөлдөөгчинд хадгална.

ХОЁР: Чанах булуунуудаа угааж, ариутгана

ГУРАВ: 120 литрийн багтаамжтай тогоонд 3-5 цаг чанан, бор шөл гаргаж авна. Эл тогоонд 300-гаад булуу багтдаг.

3 цаг чанаад бор шөл гаргасан байгаа нь.

ДӨРӨВ: 150 литрийн багтаамжтай, зориулалтын ууран тогоонд 12 цаг чанан, булууны шөл гаргаж авна

ТАВ: Шөлөө зориулалтын түргэн хөлдөөгчинд хөлдөөнө

ЗУРГАА: Хөлдсөнийх нь дараа зориулалтын зүсэгч хөрөөгөөр хуваана

ДОЛОО: Савлана.

ХАЯГ: Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, нэгдүгээр хэсэг, Эрдэнэтолгойн 3-27 тоот.

ХОЛБОО БАРИХ ДУГААР: 88440106

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 30, 2020 11:56

Үйлдвэрлэлийнхээ тухай ингэж нэг бүрчлэн харуулж аюулгүй хольцгүй цэвэрхэн юм хийж байгаа гэдгээ харуулах чух�##� шүү.

zochin
zochin
9 сар 27, 2021 18:05
Reply to  Зочин

Uunig haanaas avch boloh ve? nomingin suljee delguuruudeer zarna bizdee 11-r horoolold haana zardag yum bol oo hurteemjtei taraaval sain bna shuu.

Зочин
Зочин
3 сар 30, 2020 11:59

Стүүжин тосгүй хийвэл зүгээр. хувь хүмүүс зарим жижиг газар хийж л байна даанч тосыг н хам�##�гүй хийгээд эсвэл их давстай хийгээд байна. Уг нь хямд бөгөөд эрүүл хоол юм уу гэж бодсон. Хэмжээгээ тааруулж идвэл. АРьс үс сайхан болгоно.

Зочин
Зочин
3 сар 30, 2020 12:02
Reply to  Зочин

Эрүүл мэндийн асуудлын улмаас дэглэм сахих хүмүүст эсвэл арьс үсээ гоё болгох хүмүүст тохиромжтой юм уу гэж санагдсан. Стүүжин давсаа л бага хийвэл хурдан асууд�##�гүй шингэдэг. Өөх нуугдсан хиам идэхгүй гэсэн хүмүүст оронд нь хэрэглэхэд зүгэ

Зочин
Зочин
3 сар 30, 2020 12:06

Ногоотой бууз гоё санаа байна.

Зочин
Зочин
3 сар 30, 2020 14:45

Монголд ганцхан анх удаагийн гэдэг худлаа мэдээлэл байна. ЭС ТИ ЭС ФҮҮДС гээд Янзтай Ясны шөл гээд байдаг шүү зах зээлд гараад 2 жил болж байгаа.

Зочин
Зочин
3 сар 30, 2020 21:56
Reply to  Зочин

Тийм шдээ. Янзтай гээд байдаг. Янзтайгаас урьд ч 1, 2 ясны шөл гарсан худ�##�да�##�агдаж л байгаа шд. Янзтай ч өөрийгөө анхных гэдэггуй шд. Арай л худлаа ярьчихлаа.

Зочин
Зочин
3 сар 30, 2020 22:15
Reply to  Зочин

булууны ясны шөлөөр дагнаад анхных шдээ, эднийх.

Зочин
Зочин
7 сар 27, 2020 19:48
Reply to  Зочин

Дагнасан ч байсан булууны ясны шөлийг анхлан хийгээгү бол анхных гэж хэлэхгүй

Зочин
Зочин
3 сар 31, 2020 10:37

Stujin bishe stujing tagaltsagaar hiideg yum bul

Мммм
Мммм
4 сар 3, 2020 01:28

Хаана зардаг юм бэ

Zochin
Zochin
11 сар 9, 2020 15:55

Patentaa sain khamgaalakh yumaa bodokhgyi bol zakhiin yumnuud duurailgaad sonin sonin yumnuud khiigeed zaraad ekhlene shyy. Saikha zyil khiij baigaa yum bna. Amjilt khysie Ta bykhend.

зочин
зочин
4 сар 6, 2021 10:50

гэрийн нөхцөлд булууны яс чанахаар шөл маань өтгөрөөд стүжин шиг болчдог, шөлийг яаж өтгөрүүлэхгүй, ширгээхгүй чанах бэ , яса жижиглэж хөрөөдөу байж чанаж бна у

zovre lioptor
zovre lioptor
7 сар 31, 2021 07:44

Good write-up, I’m norm#l visitor of one’s website, maintain up the nice operate, and It is going to be a regular visitor for a lengthy time.

Stromectol
Stromectol
11 сар 1, 2021 16:14

Dapoxetine 30mg

Cialis
Cialis
11 сар 6, 2021 23:24

Jolessa And Amoxicillin

cheap viagra cialis india
cheap viagra cialis india
11 сар 7, 2021 17:23

Cialis Demi Vie

lasix order ezzz
lasix order ezzz
11 сар 9, 2021 17:52

Prednisone Without Prescription Canada

priligy canada
priligy canada
11 сар 13, 2021 23:35

Is There A Generic Equivalent Of Cialis

5 day prednisone dosage
5 day prednisone dosage
11 сар 15, 2021 15:19

Priligy Travaux

gabapentin 100 mg capsule
gabapentin 100 mg capsule
12 сар 4, 2021 15:40

Capelli Finasteride Propecia

plaquenil covid
plaquenil covid
12 сар 5, 2021 05:46

Propecia En Herbolarios

generic for plaquenil
generic for plaquenil
12 сар 7, 2021 10:01

Cialis Generique Quebec

cialis online pharmacy
cialis online pharmacy
12 сар 7, 2021 17:39

Zithromax Shelf Life

Холбоотой мэдээ

Back to top button