ДЭЛХИЙ

Марк Цукерберг дэлхийн ГУРАВ дахь БАЯН хүн болов

Марк Цукерберг дэлхийн гурав дахь баян хүн болов

Фейсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн орлого сүүлийн хоёр сард 30 сая гаруй ам.доллароор нэмэгджээ.

Коронавирусийн халдварын эсрэг хөл хорио, хязгаарлалтын  энэ үед Фейсбүүк компанийн орлого өссөн байна. Түүнчлэн Фейсбүүкийн бусад аппликейшн болох Мессенжер, Инстаграмын сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо гурван тэрбумд хүрчээ.

Ийнхүү “Блүмберг” агентлагийн тэрбумтнуудын индексээр Марк Цукерберг 87.8 тэрбум ам.долларын нийт хөрөнгөөр дэлхийн гурав дахь баян хүн боллоо. Уг жагсаалтыг онлайн худалдааны “Амазон” сайтын захирал Жефф Безос тэргүүлж, “Майкрософт” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс удаалжээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: reauters.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button