ДЭЛХИЙ
БИЧЛЭГ: Аутизмтай хүүгээ усны суваг руу түлхэж живүүлжээ

Саяхан Америкийн Майми мужид 45 настай эмэгтэй Патриция Рипли есөн настай хүүг нь хоёр эрэгтэй хүчээр авч явсан тухай цагдаад мэдэгджээ.
Муж даяар эрэл хайгуул хийсний эцэст Александро хүүгийн цогцсыг нэгэн усан сувгаас олжээ. Мөрдөн байцаалтаар Патриция нь өөрөө хүүгээ хөнөөсөн болох нь тогтоогджээ. Хэрэг гардаг өдөр тэрбээр хүүгээ орон сууцны хорооллын хажуугийн суваг руу түлхээд зугтсан байна.
Усанд унасан хүү амь тэмцэн орилоход тэнд байсан хүмүүс аварч сувгаас гаргасан аж. Дараагийн удаад тэрбээр зориуд хүнгүй газрыг сонгон хоёр дахь хүүгээ ус руу түлхээд мөн л зугтаасан байна. Улмаар хүү сувагт живэн амиа алдсан байна. Патрицияг өдгөө баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтаар талийгаач хүү нь аутизмтай болох нь тогтоогдсон.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.