НИЙГЭМ

Монгол хөхөө дэлхийн дээд рекорд тогтоож, Африкаас эх орондоо нисэж иржээ

Монголын эрдэмтэд болон Их Британийн “British Trust for Ornithology” байгууллагын хамтарсан “Mongolia Cuckoo Project” төслийн хүрээнд Африкт өвөлжсөн таван хөхөөнд байршил тогтоож зүүн, нүүдлийн замыг нь судалж үзжээ.

Харин үүгээр Онон нэртэй монгол хөхөө нийт 12 мянган километр замыг туулж, эх орондоо нисэж ирсэн нь тогтоогдсон байна. Энэ нь одоогоор бүртгэгдсэн эх газрын шувуудын хамгийн хол нүүдэл юм байна.

Тодруулбал, Өмнөд Африкийн Замби улсад өвөлжсөн таван монгол хөхөө гуравдугаар сарын 20-нд нүүдэллэхээр нисжээ. Тэдний дөрөв нь үхсэн бол Онон нэрт нэг хөхөө нь Энэтхэгийн далайг туулан, 16 улсын нутаг дэвсгэрийг дайран Монголд ирсэн аж.

Судалгаанд оролцсон шувуудын нэг болох Баян нэрт хөхөө нь 10 мянган километр нүүдэллэж, БНХАУ-ын Юань мужид хүрсэн ч туйлдсаны улмаас үхжээ. Харин Онон далай дээгүүр зогсолтгүй 2500 километр ниссэн нь тогтоогдсон байна.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2020-05-28 11:53

юугаа хийж дэмий тэндэг байнаа. Вирус авчирах нь дутаа юу. Албатай юм шиг гадагш явча�##�

Зочин
Зочин
2020-05-28 15:51
Reply to  ЗОЧИН

Өвчтэй хог шдээ. Инээд хүргэчих юм.

Galaa
Galaa
2020-05-28 12:59

Chaavaas tursun nutagtaa ochih gej zuderdeg amitan bnda ihenh ni zamdaa uhdeg yumadaa

Зочин
Зочин
2020-05-28 13:14

2500 км д�##�ай дээгүүр зогсолтгүй ниссэн гэж уншаад, өөрийн эрхгүй нулимс гарч байна, ямар жижигхээн шувуу билээ. заримыг нь өвөл энд дулаан байлгах байр бэлдэж, өвөлжүүлж болдоггүй юм байх даа, үхээд дуу�####�г юм байнашдээ.

Зочин
Зочин
2020-05-28 13:27

хөөрхөн юм. африкт очдог гэж мэдсэнгүй.

Зочин
Зочин
2020-05-28 15:50

Эвий дээ. Эх нутагтаа ирэхэд нь амар тайван байлгах юмсан. Юу иддэг юм бол.

Холбоотой мэдээ

Back to top button