НИЙГЭМ

Хилс хэргээр хэлмэгдсэн А.Амарсанаад 40 сая төгрөгийн нөхөн олговор олголоо

Баянхонгор Баянлиг сумын 5 дугаар багийн иргэн А.Амарсанаад 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг гардууллаа

Баянхонгор аймгийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орсон зарим өөрчлөлтүүдийн дагуу нөхөх олговор авахаар материалаа бүрдүүлж буй иргэдэд болон нийт иргэдэд дээрх хуулийг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, гарын авлага материалаар хангах ажлыг тогтмол зохион байгуулж байна.

2019 онд нөхөх олговор авахаар шийдвэрлэгдсэн Баянлиг сумын 5 дугаар багийн иргэн А.Амарсанаад 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг гардууллаа. Энэхүү нөхөх олговор нь үргэлжлэн олгогдох юм.

Эх сурвалж: Баянхонгор аймаг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button