Нийгмийн

С.Бямбацогт давж заалдахаар болжээ

НПГ-аас НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогтыг худал мэдүүлэг өгсөн, хар тамхи сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хэмээх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16.2.1-д зааснаар  хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, нийт гурван жил гуч хоногийн хорих ялаар шийтгэсэн.

Гэвч С.Бямбацогт анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Тэрээр өдгөө ШШГЕГ-ын харьяа дамжин өнгөрөх 409 дүгээр ангид саатуулагдаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button