ДЭЛХИЙ

Японы Засгийн газар жуулчдын онгоцны тасалбарын 50 хүртэлх хувийг төлнө

Япон Улсын Засгийн газар ирэх долдугаар сараас эхлэн хэрэгжүүлэхээр ярилцаж буй “Go To Travel” нөхөн сэргээлтийн шинэ хөтөлбөрт 12.5 тэрбум ам.доллар төсөвлөөд байгаа тухай Kyodo News мэдээлжээ.

Засгийн газрын хурлаар аялал жуулчлалаа дэмжих зорилгоор 2020 онд тус улсыг зорьж буй жуулчдын онгоцны тасалбарын 50 хүртэлх хувийг төлөхөөр хэлэлцэж байна. 

Тус улсын аялал жуулчлалын газар “Энэхүү компанит ажил нь “COVID-19” цар тахлын дараа Японы аялал жуулчлалын эрэлтийг сайжруулж, дотоодын аялал жуулчлалын алдагдлыг тодорхой хэмжээнд нөхөх зорилготой” хэмээн цахим хуудсаараа дамжуулж мэдэгджээ.

Японы ЗГ-аас тус компанит ажилд 12.5 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: japantoday.co.jp

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button