Нийгмийн

Найман настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

2020.05.27-ны өдрийн10 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Баянцогт сумын 2-р багийн нутаг дэвсгэр шороон замд Hyundai porter маркийн Э жолоочтой автомашин нь явган зорчигч 8 настай, эмэгтэй Н-ийн амь насыг хохироожээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 1,2 хувиар тус тус буурч, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 11,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна, Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button