Мөнгө угаах гэмт хэргийн шийдвэрлэлт "Саарал жагсаалт”-аас гарахад нөлөөлж байна

Прокурорын байгууллагаас 2020 оны эхний хагас жилд хийсэн ажил болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын тухай мэдээллийг хийж байна. Мэдээллийн эхэнд УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа тухай танилцууллаа.
Сонгуулийн хууль болон Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар УЕП-ын туслах прокурор Ү.Содномцог,
"Зөрчлийн шинжтэй 124500 мэлээллийг хүлээн авч бүртгэлжүүлсэн. 2878 хүнд эрх бүхий албан тушаалтанд шийтгэл хүлээлгэсэн. Гамшгийн үеийн дүрмийг зөрчсөн 19832 гомдолд хяналт тавьж ажилласан. Үүнээс 18 нь хуурамч дуудлага байсан. 173 хэрэгт 125 хүнд шийтгэл оногдуулсан. Сонгуулийн үеийн хуу 1579 гомдол мэдээллийг шалгасан. Үүнээс 134 хэрэгт зөрчлийн хэрэг нээж одоо 46 хэрэг дээр шалгаж байна. Үүнээс ихэнх хувь нь нэр дэвшигчийн нэр хүндийг гутаан доромжилсон гэх хэргүүд эзэлсэн”
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хийсэн ажлын талаар УЕП-ын туслах прокурор Ц.Ариунболд,
"Авилга албан тушаалын 815 хэргийг шалгаж, 230 хэргийг 85 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж 11 хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2019 оны эхний хагас жилд 3.3 хувьтай байсан бол 3.8 нэмэгдсэн. Говь-Алтай зэрэг аймгуудад түлхүү нэмэгдсэн. Монгол улс Саарал жагсаалтаас гарах гэж Мөнгө угаахтай холбоотой зөвлөмж илрүүлснийг суурь гэмт хэргүүдийг мөнгө угаах гэмт хэрэгт давхар зүйлчлэн шалгаж байна. Үүний дүнд шалгагдаж буй хэргүүдийн илрүүлэлт даруй өсөж, "Саарал жагсаалт”-аас гарахад нөлөөлж байна” гэв.
Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Булганцэцэг,
"Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлага оногдуулах, давж заалдах, хяналтын шатны нийт 16,138 хэргийг хянаж, санал, дүгнэлт гаргажээ. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 184 буюу 2.4 хувиар, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг 129 буюу 10.1 хувиар тус тус өссөн. 2020 оны эхний хагас жилийн байдлаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн 2,268 хэргийн шүүгдэгч нараас 17,871,229,621 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна” хэмээн танилцуулав.
Шүүхээс оногдуулсан баривчлах, цагдан хоригдож буй эсэхэд хяналт тавин ажилладаг. Үүнээс хорих ангиудтай танилцаж явахад, хорих ангийн харуул хамгаалалтыг хангаагүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрсэн. Баян-Өлгий, Дархан-Уул аймагт хоригдлыг эрүүдэн шүүсэн хэмээх хоёр алба хаагчийн ёс зүйн гомдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулсан.
Прокурорын Ерөнхий газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат
"Олны анхаарал татсан, улс төрд нөлөө бүхий этгээд яллагдагчаар татагдсан нийт 111 хүнд холбогдох 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг хянаж, яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлсэн. Үүнээс 36 яллагдагчид холбогдох 18 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ. Мөнгө угаах 9 хэргээс хоёрыг нь шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн” гэв.
Харин Жаст группын Ш.Батхүү нарын хэргийн тухай асуусан сэтгүүлчийн асуултад
“Жаст группын захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг болон цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтанд ирүүлснийг хянаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.