75 гишүүнтэй, 17 сайдтай, 11 байнгын хороотой ТӨР ТӨВХНӨЛӨӨ
УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан, үнэмлэхүй олонх бүхий МАН төрөө төвхнүүлж дууслаа. Сонгуулиас хойш хоёр долоо хоног бужигнасан парламент Анхдугаар чуулганаа хуралдуулж, 31 дэх Ерөнхий сайдаа тодруулж, УИХ-ын даргаа сонгож, сайд нараа батламжилж, байнгын хороодын дарга нараа томилсон нүсэр ажлын ард гарлаа.
-У.ХҮРЭЛСҮХИЙН ХАЛААГ У.ХҮРЭЛСҮХ АВЛАА-

Гишүүд тангаргаа өргөсний дараагаа УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдыг тодруулсан юм. Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүх улиран томилогдов. У.Хүрэлсүхийн хувьд улиран томилогдсон хоёр дахь Ерөнхий сайд төдийгүй Үндсэн хуулиар онцгой эрх мэдэлтэй болсон анхны Гүйцэтгэх засаглалын тэргүүн хийгээд МАН-ын зуун жилийн ой түүний засгийн үед тохиож байна. Нөгөө талаар унаж доройтсон хүнд хэцүү эдийн засгийг тэр өөрөө өөрөөсөө хүлээн авч байна. Түүний засгийн газарт эдийн засгийх эсрэг ухаалаг, зөв ажиллах үе ирээд байна.
-УИХ-ЫН ДАРГААР Г.ЗАНДАНШАТАР УЛИРАВ-

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцсэн билээ. Эрх баригч МАН Г.Занданшатарыг УИХ-ын даргад улираан томилох санал гаргасан. Улмаар тус саналыг гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, Г. Занданшатар УИХ-ын даргаар томилогдсон юм.
-Ж.ЭРДЭНЭБАТААС БУСАД 75 ГИШҮҮН ТАНГАРАГ ӨРГӨЖ, ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРОВ-

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр нь буюу өнгөрөгч зургадугаар сарын 12-ны өдөр цагдан хорих захирамжийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байдаг. Түүнийг цагдан хоригдож байхад УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж улмаар Сэлэнгэ аймгаас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-д дахин сонгогдсон. Шүүх хуралдаанаас түүнд зургаан жилийн хорин ял оногдуулсан тул УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрбээр гишүүний тангаргаа өргөж чадаагүй юм. Одоо Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явагдах асуудал яригдаж буй.
-ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР 14 ЯАМ, 17 САЙДТАЙ АЖИЛЛАНА-

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа ажиллах сайд нараа тодруулж, тангараг өргүүлэв. Засгийн газар Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтай ажиллахаар бүтцээ баталсан. Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр Соёлын яамыг шинээр нэмж Үндсэн хуулийн дагуу дөрван сайдаас бусдыг нь гаднаас томиллоо.
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
- Шадар сайдаар УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
- Эрчим хүчний сайдаар Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
- БШУ-ны сайдаар БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
- Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
- Зам тээврийн хөгжлийн сайдаар тус яамны дэд сайд Л.Халтар,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
- Соёлын сайдаар ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
- Эрүүл мэндийн сайдаар УНТЭ-ийн дарга Т.Мөнхсайхан
- Барилга хот байгуулалтын сайдаар тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
- Батлан хамгаалахын сайдаар тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
- Гадаад харилцааны сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар тус тус томилогдож, тангаргаа өргөв.
-БАЙНГЫН ХОРООГ ГУРВААР НЭМЖ, ДАРГА НАРААР НЬ ХУУЧИН ГИШҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА-

УИХ-ын өчигдрийн /2020.07.09/ чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулан гурван байнгын хороог нэмсэн. Ингэснээр УИХ нийт 11 байнгын хороотой болсон юм. Тодруулбал,
- УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо
- Инновац, цахим бодлогын байнгын хороо
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
гэсэн гурван байнгын хороог нэмж байгуулав. Улмаар 11 байнгын хороо хуралдаж даргаа сонгож, чуулганаар оруулан батламжилсан юм.
- Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт
- Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
- Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан
- Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
- Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн
- Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо – Х.Болорчулуун
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбат












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шадар сайд Содбаатар энэ бүрэлдэхүүн дундаа хамгийн удаан төрд ажилласан туршлагатай, ноён нуруутай хүн. Бусаддаа зааж зөвлөж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн Засгийн газрын бүх шинээр томилогдсон сайдууддаа баях хүргэе. Монгол у
Ерөнхий сайд, Шадар сайд хоёр маань санаачлагатай чадвартай байна шүү. Үнэхээр л төрд удаан ажилласан туршлагатай гэдгээ харуулж байна. Эх орондоо илүү ихийг хийж бүтээгээрэй. Ажлын амжилт хүсье
Шинэ ЗГ маань мэргэжлийн гишүүдээр багаа бүрдүүлж чаджээ. Багийн ахмад хэр байхаас улбаалж багийн амжилт харагдана. Иймдээ ч Ерөнхий сайд маань ёстой л мэргэн ухаанаар сонголт хийсэн нь илхэн.
Шинээр томилогдож буй ЗГ-ын бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе. Гэхдээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн эрх ашигтаа нийцүүлж хэрхэвч болохгүй шүү гэж ард түмэн хичээнгүйлэн хүсэж байна. Я. Содбаатар шадар сайд улсынхөө хөгжилд нөлөөлсөн оло