Нийгмийн

Хоолойгоо боомилсон 11 настай хүүгийн амийг аварчээ

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины ард өөрийгөө боомилсон байдалтай хүүхэд байна" гэх дуудлага мэдээллийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 20 цаг 24 минутанд иржээ.

БГД дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г.Жонон, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ч.Отгонтөр нар маш шуурхай 1 минутын дотор буюу 20 цаг 25 минутанд очиж шалгахад 11 настай хүүхэд Стана маркийн автомашины ард талын тээшнээс уясан уяагаар тоглож байхдаа санамсаргүй байдлаар хоолойгоо боомилж ухаангүй шокийн байдалтай, бие нь хөрсөн байдалтай байсныг эмнэлэгийн анхан шатны тусламж шуурхай үзүүлж 103 иртэл, амьсгал дэмжих массажийг 20-иод минут хийж ухаан оруулсан байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд эцэг эхчүүд та бүхэн баяр наадмын өдрүүдэд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана тоглож байгаад нь цаг үргэлж анхаарч байгаарай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button