Нийгмийн

БНСУ-аас өнөөдөр 261 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр /2020.07.15/ БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 261 иргэнээ татан авна. Улсын Онцгой комиссоос өгч буй мэдээллээр МИАТ компани Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаа нисч (транзит) АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчирна.

Эхний онгоц 17.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай. Энэ нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102, нийт 261 хүн ирнэ.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корпорэйт, Кентавр, Энхсаран зочид буудал, сувилалд тусгаарлана.

Хоёрдахь онгоц өнөөдөр 20.00 цагт Буян-Ухаад газардах хуваарьтай. Бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58, нийт 167 иргэн ирнэ.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Зүчи, Наранбулаг, Ивээлэн зочид буудал, сувилалд тусгаарлана. Транзит нислэгээр гадаад улсын хоёр дипломат ажилтан ирэх бөгөөд тэднийг ч мөн тусгаарлана гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button