Нийгмийн

ТЦА: Наймдугаар сарын 17-ноос дугаарын хязгаарлалтыг зөрчвөл ТОРГОНО

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн албанаас автомашины дугаарын хязгаарлалтын асуудлаар мэдээлэл хийлээ.

2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр тодорхой хуулиудад өөрчлөлт орсноор дугаарын хязгаарлалттай холбоотой захирамж өнөөдөр батлагджээ.

Энэ талаар ТЦА-ны мэдээллээр, “Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

  • Даваа гарагт 1, 6
  • Мягмар 2, 7
  • Лхагва 3, 8 
  • Пүрэв 4, 9
  • Баасан 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй.

32-ын тойргоос Баянбүрд, Зуун айл, Сансрын аюулгүй тойрог, Дүнжингарав захын уулзвар хүртэл хамаарна. Нарны зам бүхэлдээ хамаараад Тэмээтэй хөшөөнөөс хойших хүртэл, Механик инженерийн сургуулиас хойшоо Нарны гүүр, Хермес, 10-р хороолол, Гурвалжингийн гүүр, Саппорогийн аюулгүйн тойрог, Хорооллын эцэс, Өргөө, Дэнжийн мянга гэсэн бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Дугаарын хязгаарлалтыг зөрчсөн иргэн 20 мянга, хуулийн этгээд 200 мянган төгрөгийн торгуультай. Наймдугаар сарын 17-ны өдрөөс дугаарын хязгаарлалтын бүсийн тэмдгийг тавьж, зөрчсөн тохиолдолд торгоно” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button