Нийгмийн

БШУЯ-ны дүлий байдал эцэг эхчүүдийг 10 хоногийн дотор сургалтын төлбөр олоход хүргэлээ

Есдүгээр сарын 01 дөхөхтэй зэрэгцэн боловсролын асуудалтай холбоотой асуултууд ар араасаа ундарч байна. Өчигдрөөс гэхэд л Оюутны зээлийн сангаар суралцдаг оюутнууд төлбөрөө өөрсдөө төлөх нөхцөл байдал гэнэт үүсчихлээ.

Тодруулбал, уржигдраас /2020.08.17/ УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. Уг асуудалтай холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн Оюутны хөгжлийн зээл, Оюутны буцалтгүй тусламжийн энэ оны санхүүжилт одоог хүртэл орж ирээгүй байгаа ажээ.

Үүнээс үүдэж Боловсролын зээлийн сангийн Оюутны хөгжлийн зээл болон Оюутны буцалтгүй тусламжаар суралцдаг их, дээд сургуулийн оюутнууд 2020-2021 оны хичээлийн намрын улирлын сургалтын төлбөрийг өөрсдөө төлөхөөр болж байна.

Энэ талаар Боловсролын зээлийн сангаас, УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэж буйтай холбоотойгоор энэ жилийн санхүүжилт орж ирээгүй. Төсвийн тодотголтоор санхүүжилт тодорхой болсны дараа их, дээд сургуулиудад квот тогтооно. Оюутнууд төлбөрөө өөрсдөө төлсөн тохиолдолд сургуулиас нь буцаан олгоно гэх мэтийн тайлбарыг өгөөд сууж байна.

Эл мэдээлэл өчигдрөөс гэнэт гарч олон мянган оюутан, эцэг эхчүүдийг сандаргав. Хариуцсан яам нь өдийг хүртэл таг чиг. ЯАМНЫ дүлий дүмбэ, тодорхойгүй байдал СУРГУУЛЬ болон ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД ЗӨРЧИЛ ҮҮСГЭХ нь.

Оюутны хөгжлийн зээл, Оюутны буцалтгүй тусламжид найдаж суусан эцэг эхчүүд, оюутнууд хичээл эхлэхээс өмнө 10 гаруй хоногийн хугацаанд сургалтын төлбөрөө төлөх шаардлага бий болов.

Нөгөө талаар сонгууль өнгөртөл сонгуульд зориулсан төсвөө тодотгохгүй таг гүрийж хэвтсэн эрх баригчдын УРАГШГҮЙ байдал ийм нөхцөлд хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-08-19 08:24

энэ төр засаг юу ч хийхгүй. Ялангуяа ард иргэдийн төлөө. Хулхи гарууд гэдгийг мэдэхгүй сонгож байдаг ард түмэн буруутай

Зочин
Зочин
2020-08-19 09:05

Tor zasag ymar hamaa bn, zeelsen mngoor n chadaltai bolovson huchin beltgej chadaagui, ariih haalga hergeldeg bolovsroliin yamnii buruu ih biiii,

Зочин
Зочин
2020-08-19 11:46

zasag darga nar jiliin tolboroor shagnana gd bsn odoo ogchoosei

Галтмаа
Галтмаа
2020-08-19 12:06

Оюутны хөгжлийн зээл, Оюутны буц�##�тгүй тусламжийг дахин тодотгох шаардлага байхгүй баймаар юм. Мэдээж төсөвт суусан л байж таарна. Оюутны хөгжлийн зээл, Оюутны буц�##�тгүй тусламжийн эхний хагас жилийн мөнгийг сонгуульд зарцуулсан биз.

Зочин
Зочин
2020-08-19 12:57

tsetserlegiin shine huuhdiin burtgel say yostoi gurildaad bgaa shuudee.

gulia
gulia
2020-08-20 02:28

Uursduu urgelj baastai burhan suuh ym shig . ingej ireeduigee mohooj yaj chadaj bn ve??? Jiriin irged unendee huuhdiinhee tulburiig tuluh bolomjgui gedgiig bugd medej bgaa . harin luivarchidiin huuhduud nutagtaa surdaggui uchir iim bn.

zochin
zochin
2020-08-20 17:10

bygdeeree tolohgui bai...saidiig arch, ogzruul avch hay

Зочин
Зочин
2020-08-20 20:02

Их дээд сургуулууд 10 сарын 5 с эхлэх тов гараагүй билүү. Юун 10 д хан хоног вэ. Худ�##�ч хүнд бүхэл бүтэн сар хагас байгаа биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button