УЛС ТӨР

“Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”-гоос 1 сая ам.доллар гарган, 30.000 хонь ХУДАЛДАЖ АВНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч хоёрдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн уулзалтынхаа үеэр “Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үгийг ишлэж, 30 мянган хонь бэлэглэж буйгаа уламжилсан юм.

Одоогоор Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудаас БНХАУ-д хандивлах хонинуудыг худалдан авах замаар цуглуулж эхлээд буй. Хонь худалдан авах ажлыг зохион байгуулахдаа шинжилгээнд хамруулан, улмаар Эрээн хотын тусгаарлах бүсэд тодорхой хугацаанд байршуулах замаар хил нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа аж. Ингэхдээ малчдаас нэг хонь бүрийг 95 мянган төгрөгөөр худалдан авахаар тооцоолол гаргажээ.

Уг тооцооллоор монгол төгрөгөөр 2 тэрбум 850 сая орчмоор 30 мянган хонь худалдан авахаар байна. Энэ нь 1 сая ам.доллартай тэнцэх дүн юм. Тэгвэл уг 30 мянган хонь худалдан авах зардлыг  Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ууд хувааж гаргахаар болжээ.

Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу уг асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ТУЗ хуралдаж, компанийн зардалд тусгах шийдвэрийг нэлээд эрт гаргасан байна. Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн хувьд холбогдох хуулийн дагуу ТӨБЗГ-аас зарлагадаа тусгахыг зөвшөөрсөн чиглэл өгөгдсөн аж.  Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс 1 сая ам.долларын санхүүжилтээ хараахан гаргаж өгөөгүй байгаа гэх мэдээлэл байна.

Уг санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд гаргах бөгөөд эргэн төлөгдөхгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин :)
Зочин :)
2020-09-17 08:16

ингэж чиглүүлж болдог л юм байх даа.

Зочин
Зочин
2020-09-17 11:30
Reply to  Зочин :)

Өөрөөсөө сая$ гаргачихад хотойхооргүй л баян хүн ш дээ

үнэн
үнэн
2020-09-17 12:54
Reply to  Зочин

яг үнэн бас нэг зүйл бна илүү нуг�##�амтай хонь бүү гаргаарай анхаарах чух�##� зүйлшүү

Zochin
Zochin
2020-09-17 10:52
Reply to  Зочин :)

Ene hyn bi l bolj baival. busad ne hamaagyi gedeg hyn ene ulsiin ungutei uudtei buhniig hyvidaa avchihsan bas buh Erh medliig gartaa atgasan enuund uur yu heregtei yum bol

Өөрөө төл !
Өөрөө төл !
2020-09-17 08:46

Баттулга өөрөө төлөх хэрэгтэй ! Зүүн аймгийн хонь битгй өг гээд байхад тэнэгтээд !

зочин
зочин
2020-09-17 10:00

ингэж болдог юм байх даа хэдэн ТӨХК-иудаа саагахд л явах юм аа

Зочин
Зочин
2020-09-17 10:54

Ард түмэн ядраагүин баина л даа

Зочин
Зочин
2020-09-17 11:10

1сая $ гаргаад 100$ авлаа болоо юм биш үү

Уншигч
Уншигч
2020-09-17 11:54

хандивын хонио авахгүй дээ хэдэн компаниа л холгохоо бодох юм

Usuh
Usuh
2020-09-17 12:11

Heg honi 95000 awahad m#lchid uguhuu

үнэн
үнэн
2020-09-17 13:00

монгол хүн 150аас 250нмянгаар авч бхад яагаад хятад гэхээр доод хэмжээнд ч хүрэхгүй үнээр өгч бгаа юм бас илүү нуг�##�матай хонь гаргахгүй бх т�##�аар үл тайлагнав үүнийг м�##�чид маш анхаар�##�тай бж үхэх гэж бгаа урантай м�##�аа өг хэхэ биднийг хятадаас дор үзэж бгаа төрийн нөхдүүд монгол биш гэдгээ харууллаа одоо төрийн эргэлт хийх нь зөв бжээ арайчдээ илт доромжлож бна даа ард түмнээ тэдний хүч хөдөлмөрөөр улс орон оршдогийг ухаардаггүй нөхөд монголд илү л бна шүү �######�уулцгаая

үнэнг
үнэнг
2020-09-17 13:02

монгол хүн 150аас 250нмянгаар авч бхад яагаад хятад гэхээр доод хэмжээнд ч хүрэхгүй үнээр өгч бгаа юм бас илүү нуг�##�матай хонь гаргахгүй бх т�##�аар үл тайлагнав үүнийг м�##�чид маш анхаар�##�тай бж үхэх гэж бгаа урантай м�##�аа өг хэхэ биднийг хятадаас дор үзэж бгаа төрийн нөхдүүд монгол биш гэдгээ харууллаа одоо төрийн эргэлт хийх нь зөв бжээ арайчдээ илт доромжлож бна даа ард түмнээ тэдний хүч хөдөлмөрөөр улс орон оршдогийг ухаардаггүй нөхөд монголд илү л бна шүү �######�уулцгаая түмэн олны бухимд�##�ыг бүү хорь сонс тэгж бж үнэнг олно эс бол бялдууч нар оршин бна гэж ухаарна

Баасансүрэн
Баасансүрэн
2020-09-19 19:30

Аль хэдийн хандивын хониор цуглуулаад өгчихсөн юм бодсон чинь өгөөгүй байгаа юмуу. Боломж байгаашүүдээ. Заав�##� доллор...

Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
2020-09-19 22:07

Би ч бас цуглуулаад одоо хил гаргах шатандаа явж байгаа гэж бодож байсан юм. Үгүй л юм байна.хулхидуу т�##�даа задгай хүмүүжилтэй хүнийг ямар ч өндөр сууд�##� з�##�аад тусгаар улсынаа итгэл найдварыг атгуулсан ичих нүүр имээж нэр нүүрээ боддоггүй зөвхөн з�##�ь,ашиг хардаг муу зантай бүтдэггүй л юм байна доо. Бүхэл бүтэн тусгаар улсын ерөнхийлөгч байна даа.!!! Ичгүүртэй бус уу? Шудрага, журмыг эрхэмэлдэг иргэд хоорондын харилцанд ч тохиролсан өгцөө авцаагаар ингэж сунжруулахгүй биздээ. Ингэж олон сараар улиг болговол хэлсэн амандаа хүрэхгүй луу унждаг найдваргүй этгээд гэдэг биздээ.ккк Анх айлчл�##� хийхдээ хэдий хэр хандив өгөхөө дээд түвшиндээ ярилцах ёстой биздээ.Ганцаараа толгой мэдээд явдаг ганзгын наймаачин шиг төрийн тэргүүннь авирлж болохгүй ээ

Зочин
Зочин
2020-09-20 00:47

Улс төр нийгэм эдийн засгийн харилцаа хуулиар зохицуулагдаж байгаа юм уу . Төрийн өндөр �##�бан туша�##�тнуудын өгсөн чиглэлээр зохицуулагдаж болдог юм уу. Аль нэг аж ахуйн нэгжийн санхүүд захир�##� дарга нь чиглэл өгвөл хууль дүрэм журам хамаарахгүй "даргын өгсөн чиглэлийн дагуу" гээд л мөнгө зарлагдаад байж болох тийшээ л чиглээд байна аа да.

Ганбаа
Ганбаа
2020-09-21 19:58

Үнэгүй хувьчилж авсан бол төрдөө нэг төлөг бариад өгөхөд үхлээ юу! Өвөл болохоор үхлээ хатлаа гээд новшроод үнэгүй өвс авах уу.Хотод бүү үзэгд.

Холбоотой мэдээ

Back to top button