УЛС ТӨР

Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй мэдээлэл бол АН-ын гишүүн байсан, эдийн засагч Л.Наранбаатар МАН-д элссэн явдал. Түүнийг АН-ыг шинэчлэхийн төлөө тэмцэж явсан, аливаа зүйлийн буруу, зөвийг шуудхан хэлчихдэг гэдгээр нь зарим нь сайн мэдэх бол нөгөө хэсэг нь намынхаа дарга З.Энхболд руу оймс шидэж, эсэргүүцлээ илэрхийлж байснаар нь танина.

МАН-д элссэн түүний шийдвэрийг нэг хэсэг нь зөв гэж дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь шүүмжилж буй. Энэ тухайд эдийн засагч Л.Наранбаатар “АН-аас урваж МАН-д элсчихлээ гэдэг шүүмжлэлийг би хувьдаа хүлээж авахгүй. Би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн шүү дээ. Хэсэг хугацаанд нам бус явж байгаад МАН-д элслээ. Би иргэнийхээ хувьд МАН-д элсэх саналаа тавьчихсан байсан. МАН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй танилцаж байж энэ намд элсэх хүсэлтээ тавьсан юм. МАН бол нийгмийн ардчиллын буюу социол демократ үзэл баримтлалтай. Тодотгож хэлбэл, тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчиллын чиг баримжаатай социал демократ нам. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс хот, хөдөөгийн ялгааг арилгах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх гэсэн зорилт нь их таалагдсан" хэмээгээд УИХ-ын сонгуульд АН яагаад ялагдсан талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “УИХ-ын сонгуулиар яагаад ялагдсаныг АН-ын экс дарга С.Эрдэнэ тов тодорхой хэлсэн. Ерөнхийлөгчтэй ойлголцож чадсангүй гэж. Шуудхан хэлэхэд, Ерөнхийлөгч нь АН-ын эсрэг ажиллаж, лидерүүдийг нь шоронд хорьж, АН ялагдал хүлээсэн. Одоо АН Ерөнхийлөгчийн саварт орсон. Ийм намд хэн үлдэж тогтох юм бэ. АН-ын ялагдсан бас нэг шалтгаан нь дотоод ардчилал байхгүй явдал. Эрх ашгаараа нэгдсэн хулгайч, луйварчдын бүлэглэл өөр, өөрсдийнхөө хүмүүсийг хувааж дэвшүүлээд л унасан.

АН-ыг шинэчлэх гэж зүтгэсэн залуус хэлмэгдэж байна. Бизнесийг нь шахаж хавчиж байна. Шоронд хийж байна. Ийм байхад тэсч үлдэнэ гэдэг ямар ч залуу хүнд хэцүү. Сүүлийн 30 жил АН-ын удирдлагад хэн байлаа, гэтэл МАН тав, зургаан удирдлага сольсон. Үе нь солигдчихсон. Өөрөөр хэлбэл, МАН институци нам гэж харагддаг. Гэтэл АН тийм биш. 2020 оны нэр дэвшилтийн үед тэр нь бүр тод анзаарагдсан. Хоёр, гурван эрх ашгийн бүлэглэл л хүмүүсээ нэр дэвшүүлж, тэрийг нь иргэд анзаарч хараад сонгоогүй нь бодитой үнэн шүү дээ. Хатуухан хэлэхэд, АН ардчилсан гэхээс илүү хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон. Тийм учраас залуус нь дайжаад байгаа юм” гэжээ.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-17 17:35

Оймс Наранбаатар Чавганц Наранбаатар хаана явсан газраа хэрэлдэж явах юм.Одоо улс дамжсан �########� урвагч нэр авчээ

Фэйст бичээрэй
Фэйст бичээрэй
2020-09-18 19:25
Reply to  Зочин

Наранбаатар өөрөө хаана очсоноо л хэлсэн болтойдог. Угаас орон даяараа л МАНынхан ждү концeсс хүчин луйвар тeндe р авлига гээд юу юу болсныг мэдээд байхад л Наранбаатар тийшээгээ зүтгээд байгаа нь тэдэнтэйгээ яг адил гэсэн үг лдээ. Тэ1 хүн ч үүнийг эрхбиш мэднэ

зочин
зочин
2020-09-17 17:52

оймс Энхбаяр оймс Наранбаатар мандаад байждээ

Холбоотой мэдээ

Back to top button