ДЭЛХИЙ

Сансар огторгуй ӨӨР ГЭРЛИЙН ДОЛГИОНООР яаж харагдах вэ

Гэрэл бол угтаа цахилгаан соронзон үзэгдэл юм. Харин бидний мэдэх гэрэл 400-700 нанометр долгионы урттай цахилгаан соронзон долгион. Бидний нүд зөвхөн 400-700 наномерт урттай гэрлийн долгионыг л хүлээн авдаг. Тэгвэл өөр урттай гэрлийн долгионоор сансар огторгуй хэрхэн харагдахыг харцгаая.

Гамма туяа

Гамма туяа нь маш богино долгионы урттай байдаг. Долгионы урт богино байх тусам их энергитэй байдаг юм. Ийм учир гамма туяа нь их хортой, эсийн хэмжээнд гэмтэл учруулдаг байна. Гамма туяа нь 10-13-10-11 метр долгионы урттай энэ нь хамгийн жижиг атом болох ус төрөгчийн атомын хэмжээнээс ч бага долгионы урттай байгаа юм.

Богино долгион

Богино долгион нь 1 миллиметрээс 10 сантиметрын урттай байдаг. Богино долгионыг  WiFi болон хиймэл дагуулын харилцаанд ашигладаг байна. Мөн бид өдөр тутамдаа богино долгионы зуух ашиглаж хоолоо халаадаг билээ.

Радио долгион

Радио долгион нь 30 сантиметрээс хэдэн зуун километр урттай байдаг. Радио долгионыг харилцаа холбоонд өргөн ашигладаг билээ.

Энд дарж илүү бодит дүрслэлээл харах боломжтой.

                                                                                                       Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-16 11:02

Маш гэхийн оронд хэт богино долгион гэвэл ямар вэ ?

Холбоотой мэдээ

Back to top button