ДЭЛХИЙ

Илон Маск дэлхийн хаана ч нэг цагийн дотор ачаа хүргэдэг пуужин хийнэ

“Space X” компани АНУ-ын зэвсэгт хүчинд тээвэрлэлтийн зориулалттай пуужин бүтээхэд нь туслахаар болжээ.

“Space X” компанийг 2002 онд Илон Маск Ангараг гарагийг колончлох зориолготой үүсгэсэн байгуулсан гэгддэг. Ингэхийн тулд тэрбээр олон дахин хөөргөж болох пуужин бүтээх шаардлагатай байв. Өмнө нь сансар луу нисэх пуужинг нэг удаа л ашиглаж болдог байлаа. Тэгвэл “Space X” компани олон удаа ашиглаж болох пуужин бүтээсэн юм. Ингэснээр сансарт браа, материал хөөргөх үнэ өртөг буурсан аж.

АНУ-ын арми их хэмжээний тээвэр зөөвөрлөхдөө C-17 онгоцыг ашигладаг байна. C-17 нь 804 км/цаг хурдтай нисдэг бөгөөд ийм хурдтайгаар Калифорни мужаас Япон хүртэл 12 цаг болдог аж. Харин пуужин ашиглаж нисвэд уг замыг 30 минутанд л туулах юм байна. Пуужингийн бусад давуу талууд гэвэл нисэж байхдаа дахин түлш авах хэрэггүй байдаг ба ямар нэгэн улсын агаарын замаар бус маш өндөрт нисдэг юм. Маш өндөрт нисэх нь бусад улс тээшийг нь буудаж устгах маш хэцүү болох ба пуужингаар нэг удаадаа 100 тонн ачаа тээвэрлэж болох бол C-17 онгоцоор дээд талдаа 35 тонн ачаа тээвэрлэж болдог юм байна.

                                                                                          Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button