ДЭЛХИЙ

Япон судлаачид үлээлгэж шинжилдэг коронавирусийн тест зохион бүтээжээ

Шинэ коронавирусийн хоёр дахь давалгаа эхэлсэн энэ цаг үед түргэн хугацаанд найдвартайгаар “КОВИД-19”-ийг илрүүлэх тест бүтээх шаардлага өндөр байгаа билээ.     

Тэгвэл Японы “Тохокү” их сургууль “Шимазү” корпорацитай хамтран хүний амьсгалаас шинэ коронавирусийн халдвар авсан эсэхийг шинжилдэг тест зохион бүтээжээ. Тестийн чанар нь өргөн хэрэглэддэг полимеразын гинжин урвалан тестертэй дүйцэхүйц найдвартай хэмээн Тохокү их сургууль болон Шимазү корпорациас мэдээлжээ. Уг тестер нь хүний амьсгалд буй усны ууранд агуулагдах уураг болон бусад бодисыг шинжилж халдвар авсан эсэх, халдвар хүнд хэлбэрт шилжих үгүйг харуулдаг юм байна.

Зөвхөн “КОВИД-19”-ийг илрүүлэхээс гадна бусад вирусийг ч мөн илрүүлэх чадалтай учир зөвхөн коронавирус бус, ер олон төрлийн халдварт өвчин тархсан үед ашиглаж болно хэмээн Тохокү их сургуулийн захирал Хидэо Оно хэлжээ.

Шинээр зохиогдсон тестерт клиникийн судалгаа зургаан сарын турш хийсний дараачаар ойрын хэдэн жилийн дотор практикт ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.

                                                                                                Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button