ДЭЛХИЙ

Коронавирусийн дархлаа эргээд устаж буйг эмч нар анхааруулав

Шинэ төрлийн коронавирусээр халдварлаж, эдгэсэн хүмүүсийн биед эсрэг бие үүсдэг. Энэ бол дархлаа тогтсон буюу дахин тус вирусээр халдварлахгүй гэсэн тэмдэг.

Коронавирусийн эсрэг вакцин хараахан гараагүй тул сүргийн дархлаа тогтоох хэлбэрээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар хэлэлцэж буй улс орнууд цөөнгүй. Энэ бол олон нийтийн дунд хөнгөн хэлбэрийн коронавирусийг зориуд тарааж, улмаар массын дархлаа бий болгох тактик юм.

Тэгвэл АНУ-д халдварын голомтод ажиллаж буй эмч нар эдгэсэн өвчтөнүүдийн дархлаа эргээд устаж буй талаар ярьж байна. Өөрөөр хэлбэл тэдний биед үүссэн эсрэг бие нь устах, улмаар хоёр дахь удаагаа халдвар авах тохиолдол элбэг байгаа аж.

Иймд сүргийн дархлаа тогтоох тактикийг бодитой бус хэмээн анхаарууллаа.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: SKY

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sara
sara
2020-10-28 12:16

ymar buzariin virus ve.mutationd ordog gdeg n unen bolj taarlaa.mass-iig ailgaj niigemd hor urshig uchruulahguin uudnees toriin nuutsad hamragdahaar zaasan bdag zarim neg medeeleliig.

Холбоотой мэдээ

Back to top button