Нийгмийн

“Happy flowers” ХХК-ийн буруугаас хүүхэд гэмтсэн гэж үзжээ

“Positive Mongolians”-ын Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар “Happy flowers” төвийн асрагчаар хүүхдээ харуулсны улмаас эрүүгээрээ унасан, салтаа нь түлэгдсэн, гар нь урагдсан хэмээсэн нь нийгмийг хоёр талцуулаад буй.

Харин дээрх асуудлын хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар “Happy flowers” ХХК-д шалгалт хийсэн байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт “Happy flowers” ХХК-д холбогдуулан хүүхэд гэмтэж, бэртсэн гэх гомдол гурван иргэнээс, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсөө аваагүй гэх гомдол 10 иргэнээс гомдол ирж байжээ.

Улмаар “Happy flowers” ХХК-д Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д зааснаар, компанийн дүрмэндээ өөрчлөлт оруулах, хүүхэд асрах үйлчилгээ авч буй хэрэглэгч /иргэн/-тэй байгуулах гэрээнд хариуцлагын буюу хүчирхийлэл, ёс зүйн талаарх асуудлыг тусгах шаардлагыг тус, тус хүргүүлжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button