Нийгмийн

Б.Азжаргал: Коронавирус төмөр замын шугамаар дамжиж Дархан-Уулд тархсан нь тодорхой боллоо

Дархан-Уул аймагт коронавирус илэрсэн тул хөл хорио тогтоон, тэг зогсолт хийгээд байгаа билээ. Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр дахин гурван сэжигтэй тохиолдол нэмж илэрсэн талаар хурлын эхэнд тодотгосон. Үүний сацуу “Сүүлийн хоёр өдрийн дотор нэг батлагдсан, зургаан сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Эндээс харахад эрүүл мэндийн байгууллагынхны хэлж буйчлан төмөр замын шугам даган халдвар орж ирсэн нь тогтоогдож байна.

Тэг зогсолтыг дахин гурван хоног яагаад үргэлжлүүлж буй талаар мэдээлэл өгье. Коронавирусийн тархалт Дархан-Уулд байгаа нь нэгэнт тодорхой болсон тул тэг зогсолт хийн, хөдөлгөөнийг хааж байж л зогсооно, халдварыг дарна.

Зайлшгүй ажиллах учиртай байгууллагуудын ажилчдыг шинжилгээнд хамруулж, аюулгүй бүс бий болгосон. Энэ их чухал” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button