Энтертайнмент

VLOG #3| Цэвэрлэх сэдэл төрүүлдэг влог

Энэ удаа Япон, Солонгос гээд Азийн орнуудад илүүтэй дэлгэрээд байгаа энгийн амьдралын хэсгүүдээ дүрсэнд буулган хийдэг “simple vlog”-ийг туршиж үзэв. Энэ төрлийн влог нь өөрийн нүүр царайг гаргах, ярих, илүү хөдөлгөөнүүд хийхээсээ илүүтэй үзэгчид тав тух, амар амгалан, цэвэр цэмцгэр, эмх цэгцийг мэдрүүлэх зорилготой. Иймд ийм влогийг хийхийн тулд бага зэрэг хичээл зүтгэл, гоо сайхны мэдрэмж, зураг авалтын өнцөг, багахан бэлтгэл шаардагдана. Тухайлбал, энэ влогт хурдан хөдөлгөөн хийвэл уур амьсгалыг эвддэг учир энгийн үед байхаасаа илүү зөөлөн бөгөөд удаанаар хөдлөх нь зүй байдаг. Мөн энэ төрлийн влогийн чухал зүйл нь өнгөний хоршил, эдлэл хэрэгслүүдийн материал, текстур байдаг учир камерт юуг оруулах вэ, юуг оруулахгүй вэ гэдгээ сонгох ёстой болно.

Миний хувьд цэвэр цэмцгэрийг мэдрүүлэх ийм влог туршиж үзэх хүсэлтэй яваад л байв. Энэ удаа би цагаан өнгийг суурь болгон авч, цэвэрлэгээний өдрийг сэдвээ болгон сонгосон юм. Туршлага хараахан дутсан ч өөрийн хэмжээнд хичээнгүйлэн хийв. Хөл хорионы үед та миний влогийг тухлан үзэж, цэвэрлэгээ хийх урам зориг аваарай.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button