Нийгмийн
Баянхонгорын малчид: Мал үхэж дууссаны дараа улсын нөөцөд байгаа хивгийг өгөх гээд байдаг юм уу...

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн малчидтай онлайнаар уулзаж байна.
Энэ үеэр Баянговь сумын малчид “Манай сумд тэжээл 25 мянга, Хорголжин, овьёос 48 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Улсын нөөцөд хивэг байгаа гэж сонсогдох юм. Тэр хивгийг мал үхэж дууссаны дараа өгөх гээд байдаг юм уу” гэв.
Харин тус аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан “Аймгийн нөөцөд байгаа өвсийг 12 мянгаар малчдад өгнө. Улсын нөөцөөс хивэг гаргах эсэх өнөө орой шийдэгдэнэ” гэсэн юм.
Э.СИЙЛЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАЛАА МАХ БОЛГООЧЭЭ.ХЭНИЙ МАЛ ЮМ БЭ?
Зун, намаржин сонгууль хийсний гор гарч байна өвөл болдгоороо л болно, цас орсны дараа гэнэт санасан юм шиг, өвс тэжээл өвлийн бэлтгэл та бүхний хийх л ажил, жирийн ажилчин би ажлаа таслаад байвал цалин авахгүй, мөнгөгүй бол талх идэхгүйтэй л адил. Үнэгүй бяслаг гэж байдаггүй гэдэгсэн.
Өө бүүр алба юм шиг үхсэн хойно нь хивгээ өгөх гээд байгаа юм уу, зээлээр авна ч гэх шиг. Хэний малын татвар төлөгч минийх юм уу улсад ганц ч татвар төлдөггүй чиний хувийн мал юм уу.
малтайгаа хамт үхэхгүй юу хотоор дүүрэн ажилгүй приус унасан оюутан нэртэй юмнуудаараа өвс бэлтгүүлэхгүй зунжингаа гайр наадам хийж явчихаад олоо юугаа хуцаад байгаа юм ажилсаг хэд нь малтайгаа үлдэнэ биз
Өвс тэжээлээ бэлдэж чадаагүй бол хохь чинь.