НИЙГЭМ

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

БИЛГИЙН ТООЛЛЫН 19 2020.12.04 / БААСАН ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын 12 сарын 4, Сугар гараг. Билгийн тооллын 19, Найралт эх одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-05 09:46

Үсээ засуулж сайн нөхөртэй болмоор бна шдээ. Хөл хориогоо боль.

Холбоотой мэдээ

Back to top button